Дархан-Уул аймгийн Дархан сумын газрын даамалаар ажиллаж байсан Э.Гүрханд нь Lexus LX470 маркийн хүрэн өнгийн тээврийн хэрэгслийг гэр бүлийн гишүүн болох нөхрийн нэр дээр худалдан авахдаа эзэнд нь өөрийн өмчлөлийн ДАУ улсын дугаартай Toyota prius-20 маркийн шаргал өнгийн тээврийн хэрэгслийг өгч, төлбөрийн зөрүүнд нь эхнэрт нь Дархан сумын 15-р багт байрлалтай 700 м.кв газрыг өмчлөлийн зориулалтаар шийдвэр гаргуулж өгөхөөр тохиролцож, газар өмчлөх эрх олгох захирамжийн төсөлд газар олгох мэдээллийг нэмэлтээр хууль бусаар оруулж улмаар захирамж гаргуулан шийдвэрлүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогджээ
Энэ хэрэг мэдээллээр илэрчээ
“... гэсэн дугаартай LX470 худалдаж авахдааоос авсан 13,000,000 төгрөгөө өгсөн байж магадгүй. Мөн мөнгөнийхөө оронд газар өгсөн байх, Хүрээлэн буюу ургамал тариалангийн эрдэм шинжилгээний цаана 700 м.кв өмчлөлийн буюу А зэрэглэлийн газар өгсөн...”
Машин зарсан хүн нь газрын даамлын 10 жилийн найз гэнэ.
“... ДАР улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгслээ 20,000,000 төгрөгөөс яриад зарахаар фэйсбүүкт зар оруулхад 8-10 дугаар ангид хамт суралцаж байсан надтай холбогдоод 2020 оны 12 сарын 17-ны өдөр нь өөрийн бор шаргал өнгийн Prius-20 маркийн тээврийн хэрэгслээр солиод зөрүүнд нь Дархан-Уул аймгийн Хүрээлэнгийн цаад талын энгэрийн налуу хэсэгт байрлах 0.7 м.кв газрыг шийдэж өгье гэж тохиролцсон. Би ДАР улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгслээ 17,000,000 төгрөгт бодож, бор шаргал өнгийн Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг 7,000,000 төгрөгөөр тооцоод, харин Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Хүрээлэнгийн хаягт байрлалтай 700 м.кв газрыг үлдсэн 10,000,000 төгрөгт тооцож авсан...”
Шүүх экс газрын даамалд 10 сая төгрөгийн торгох ял оноожээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.