Хажуу өрөө түрээслэгч бүсгүйгээр хүчээр аман секс хийлгээд “хямдхан гоё байранд амьдарч байж ийм юм байх шүү” гэжээ
Хан-Уул дүүргийн 15-р хорооны ... хотхонд амьдардаг, 35 настай, англи франц хэлний орчуулагч ... овогтой ... нь хохирогч эмэгтэйн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хохирогчийн ам руу өөрийн бэлэг эрхтнээ оруулж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ. Тэрээр гэртээ ганцаараа амьдардаг агаад хажуу өрөөгөө “болзол”-той түрээслүүлдэг байжээ. Болсон явдлын талаар хохирогч ийн мэдүүлжээ.
“... Би “Хажуу өрөөнд түрээслэх групп”-д өөрийн фейсбүүк хаягнаасаа “элдэв муу зуршилгүй охин байна, сардаа түрээсээ авах хажуу өрөө байна уу” гэсэн зар байршуулсан. Маргааш нь “ ... ” гэх фейсбүүк хаягаас “Hi, хажуу өрөө байна, сарын 360,000 төгрөг, хаяг нь 120 мянгатын ... хотхонд” гээд байрны зураг, байршлаа явуулсан. Би байрыг нь очиж үзэхэд нэг ортой өрөө үзүүлсэн бөгөөд надад таалагдсан. Ингээд долоо хоногийн дараа нүүж орсон. Хоёр хоногийн дараа 16 цагийн орчимд байрны эзэн орж ирээд “секс үйлчилгээ үзүүлэх үү” гэж асуухад буруу сонсчихсон юм байхдаа гэж бодоод "айн” гэж лавлахад дуугарахгүй гараад явсан. Удалгүй том өрөөнөөсөө “нааш ир ээ” гэж дуудахад нь очоогүй. Тэгтэл өрөөнд орж ирээд өмдөө тайлаад “чи зүгээр хөхөөд өг" гээд хажууд ирээд суусан. Ухасхийгээд босоход “амаа ангай, зүгээр амандаа хий” гээд баруун гараараа миний толгойг бариад хүчээр аманд хийсэн. Толгойгоо хажуу тийш займчуулахад “нүүрэн дээр чинь тавихад л болно” гэж хэлээд дайрсан. Намайг уйлахад “хямдхан гоё байранд амьдарч байж ийм зүйл байх нь ойлгомжтой шүү дээ” гээд гараад явсан. Би ариун цэврийн өрөө орж амаа угаагаад том өрөөнд ороход буйдан дээрээ хэвтэж байхаар нь “та нэг бол үнээ буулга, үгүй бол өөр хүн ол, би ийм байдалтай байж чадахгүй” гэсэн. Тэгэхэд “би маргааш мөнгийг чинь өгнө, өөр хүн олчихно” гэсэн. Би байрнаас гараад эгч Ц рүү залгаж хэлсэн. Эгч байрны эзэн лүү яриад над руу буцаж залгаад “цагдаад дуудлага өг” гэсэн. Маргааш нь байрны эзэн миний мөнгийг буцааж шилжүүлсэн. Мөн “хажуу өрөө түрээслэх групп” -д нэр нь мэдэгдэхгүй хаягаас “хажуу өрөө үнэгүй түрээсэлнэ, жич:болзолтой” гэсэн зар орсон байсан. Би тэр хүнийг байх гэж бодсон. Энэ хэргийн дараа байрны эзэн надаас уучлалт гуйсан. Мөн гурван сая төгрөг өгсөн. Надад гомдол санал байхгүй...”
Харин шүүгдэгч ийн мэдүүлжээ.
“...Бид хоёр түүний өрөөнд тэврэлдэж байгаад тухайн охиноор тийм юм хийлгүүлсэн. Тэр охин “ах аа, би чадахгүй нь” гэхээр нь “жаахан үргэлжлүүлчих” гэж гуйх үедээ бага зэрэг хүчилсэн юм шиг байна лээ. Би ийм зүйл хийсэндээ харамсаж байна ...”
Шүүх түүнд нэг жилийн тэнсэн харгалзах ял өгчээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ