Шинэ намыг байгуулснаа Ж.Батзанхдан, Лу.Болд хоёр үүсгэн байгуулж, МАНАН бүлэглэлтэй “үхтлээ” тэмцэнэ гэж улс төр хийсэн. УИХ-ын 2020 оны сонгуульд оройлон оролцсон ч хоёулаа сонгогдож чадаагүй гудамжинд үлдсэн. Гэвч тэнгэр ивээж хоёулаа гадаадад Элчин сайд, Элчин зөвлөхөөр томилогдсон. Австралид байсан үеэ Ж.Батзандан цөллөг гэж нэрлэсэн. Эргэж ирээд төрийн тэргүүн рүү дарамталсан мессэж бичээд, элдэв булхай нь илрээд төрсөн ахтайгаа хамт саатуулагдаж хүртэл үзсэн. Нэгэнт 2020 онд ШИНЭ намаасаа дэвшээд Лу.Болдтойгоо хамт навс ялагдсан. Энэ 2024 онд АН-тай хамтарч эвсэл болох гэж зүтгээд дийлээгүй. Ингээд амиа бодон эргээд АН-д орж, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон билээ.
ШИНЭ нам УИХ-ын сонгуульд орохдоо эвслийн ерөнхий менжерээр ШИНЭ намын дэд дарга Ж.Цолмон ажиллахаар болжээ. Ж.Цолмонг МАН-ын манлай хүүхнүүдийн нэг, МАН-ын квотоор Эрүүл мэндийн дэд сайд болон ажиллаж явсан. Сүүлд АШҮИС-ийн захирлаар ажиллаж байснаар нь олон нийт сайн мэднэ. Залуудаа С.Баярын “амраг” гэж шуугиулж явсан цуутай бүсгүй.
Өмнө нь МАН-ын эмэгтэй гишүүдийн нэг төлөөлөл болж явсан Ж.Цолмон яг жилийн өмнө, өдийд ШИНЭ намыг сонгож, дэд даргаар нь сонгогдсон юм. Харин энэ сонгуульд ШИНЭ нам нь МУНН-тай нийлж ШИНЭ эвсэл нэрээр оролцож, уяа сойлгыг Ж.Цолмон тааруулах нь ээ.