alim.mn | 2024.12.22
Алтангадасын 282 мянга дээр ”таныг манай хамаатан гэж даргадаа хэлээд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулах боллоо” гээд нэмж 300 мянгыг залилжээ

Өнгөрсөн жил Засагт хан аймгийн 100 жилийн ойг завханчууд тэмдэглэсэн. Энэ үед багш мэргэжилтэй П.Хад ... гэдэг залуу “УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн туслах байна, таныг Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнахаар боллоо” хэмээн нийт 15 гаруй хүнээс 282-315 мянган төгрөг залилсан хэрэгтхолбогджээ.

“...2023 оны 7-р сарын 31-ний өдөр аймгийн Төрийн банкны салбарын захирал С.Б над руу утсаар залгаад Энх-Амгалан гишүүний туслах ярьсан. Таныг Алтангадас одонгоор шагнуулахаар болсон. Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн хаалтын арга хэмжээн дээр гардуулна гэж байна. Та энэ данс руу 282,000 төгрөгийг яаралтай шилжүүл гэсэн. Би шилжүүлсэн. Би ажил дээрээ очоод шагналын анкетаа бөглөөд байж байтал С.Б захирал өрөөнд орж ирээд залилуулсан байна гэж хэлсэн...”
“...2023 оны 7-р сарын 17-ны өглөө 10 цагийн орчимд Засагт Хан аймгийн 100 жилийн ойн баяр наадмын шагнал тодорхойлох комиссоос ярьж байна. Таныг Жаргалант багт тогтвор суурьшилтай олон жил хувиараа хөдөлмөр эрхэлсэн учир Алтангадас одонгийн шагналд тодорхойллоо гэсэн. Тэгээд  данс өгөөд үнэмлэх, тэмдгийн хураамж 172,800 төгрөг шилжүүл гэж хэлсэн. Би тэр дор нь шилжүүлсэн. Удалгүй дахиж залгаад шагнал олгох комисс хуралдаад ойн арга хэмжээнд зориулж 100,000 төгрөг нэмж авахаар болсон гэхээр нь дахиж 100,000 төгрөг шилжүүлсэн...”
 “...2023 оны 8-р сарын 16-ны өдөр Хөдөө аж ахуйн хоршоодын холбооноос ярьж байна. Таныг Алтангадас одонгоор шагнах гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Алтангадас одонтой шүү дээ гээд хэлсэн чинь “өө тийм байна, Говь-Алтай аймгийн хэмжээнд хоёрхон хүнд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон өгөх гэж байгаа. Та 282,000 төгрөг шилжүүл гэсэн. Би тухайн дансанд мөнгийг хийчхээд байж байтал дахиж залгаад би таныг миний садан хамаатан гэж даргадаа хэлж байгаад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулахаар болсон. Нэмээд 300,000 төгрөг хийгээдхээч гэхээр нь би 300,000 төгрөг хийсэн...”

Шүүх “туслах”-ыг 1,2 жилийн хорих ялаар шийтгэжээ


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ