alim.mn | 2024.12.22
Ахлах бүртгэгч Ж.Нямдорж, байцаагч Д.Чинтулга нар хахуулийн 10 сая төгрөгөө хэрхэн хувааж авсан бэ ...

Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч асан Ж.Нямдорж, Хяналт, шалгалтын газрын улсын байцаагч Д.Чинтулга нар үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж хахууль өгөгч Г.Цацралын үл хөдлөх хөрөнгийн хэмжээг өөрчилж бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс 2022 оны 8-р сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 40 дүгээр байрны 2 тоот 26м2 талбайтай орон сууцны бүртгэлийг 124.45 м2 талбайтай үйлчилгээний зориулалттайгаар хэмжээг өөрчлөн бүртгүүлж, гэрчилгээ гаргуулахын тулд хахууль өгөгчидөөс  10,000,000 төгрөгийг хахуульд авч, хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон хэрэгт буруутгагдсан.

Болсон  явдлын тулаар Д.Чинтулга ийн мэдүүлжээ.

“...Ж.Нямдорж надад танил эгчийнхээ орон сууцны өргөтгөлийн бүртгэлийг хийлгэхээр 2022 оны 8-р сарын 10-ны өдрөөс хойш гуйсан. Тэгэхэд нь би “эхлээд материалыг нь үзье” гэсэн. Материалыг нь үзээд “энэ баримт хангалтгүй юм байна шүү, нэмээд өөрт байгаа баримтаа гаргаж өгөөрэй, Нийслэлийн улсын бүртгэгч Б.Баясгаланд үзүүлчихээрэй” гэж хэлсэн. Тэгээд би бүртгэгч Б.Баясгалантай 2022 оны 8-р сарын 17-ны өдөр уулзаад “Нэг хүн бүртгэл гуйгаад байна, болох талаас нь туслаад өгөөрэй” гэж хэлсэн. Ж.Нямдорж надад 2022 оны 8-р сарын 10-ны өдрийн үед “ийм бүртгэл хийлгэмээр байна, шагнана шүү” гэж хэлж байсан. Түүнээс биш би эхэлж мөнгө төгрөг нэхэж шаардсан зүйл байхгүй, Нямдорж өөрөө л мөнгө төгрөг яриад байсан. Тэгээд 2022 оны 8-р сарын 18-ны өдөр намайг “ажлаас гараад ресторанд ороод ир” гэсэн юм. Тэгээд би ороход Нямдорж ганцаараа уг рестораны VIР өрөөнд хоёр пиво уугаад сууж байсан. Намайг “сууж байгаарай” гээд гараад орж ирэхдээ энгэрээсээ 10,000,000 төгрөг гаргаж ирээд 8,000,000 төгрөг буюу 4 боодол 20,000 төгрөгийн дэвсгэртийг надад өгөөд, өөртөө 2,000,000 төгрөг буюу 1 боодол 20.000 төгрөгийн дэвсгэрт авч энгэрийн халаасандаа хийгээд уутыг нь тэр ресторанд хаясан. Би уг 8,000,000 төгрөгийг хахуульд авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна, уг мөнгийг төлж барагдуулна ...”

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ