Сүүлийн үед Хан-Уул дүүрэг хаантай болоод найман жилийг үдлээ гэж иргэд халаглаж эхэллээ. Хамаг олон хаанаар өргөмжлөөгүй, харин өөрөө өөрийгөө хаанд өргөмжилж, харц ардын төлсөн татварын мөнгийг хайр гамгүй, баруун солгойгүй цацаж, өөрийн мэт үрж, өөрийн эрх агшгийг дээдлэн хүндэтгэсэн хэмжээгүй эрхэт, алдарт хаан Жуковын Алдаржавхлан гэгдэх болсон гэх. Жуковын Алдаржавхлан урьд өмнө нь ТОСК-ийн дарга байсан гэдгийг хүмүүс санаж байгаа.
Алдаржавхлан өмнө нь УИХ-д Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн ч навс ялагдсан. Дахиад даагаа нэхэхээр дарга нарынхаа үүдийг сахисаар байгаад тойрогт дахин нэр дэвшихээр болсон. Хан-Уулчууд саналаа өгөх эсэхийг харж л байя.
Монгол бродюрын мафи хүчтэй. Эко гэх сайхан нэртэй, сааралтсан Хан-Уул дүүрэг ч бродюр солихдоо гарамгай. Юм л бол бродюраа ухаад, бүтнээр шахуу суга татаад дахиад солиод байгаа харагддаг.
Нэгэн жишээ хэлэхэд Хан-Уул дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн өргөтгөл нэртэй буланг барьсан гэх. Хаанаас нь ч харсан ч үнэ мөнгөн дүндээ гологдох 80м2 талбай бүхий буланг 900 сая төгрөгөөр барив. Бараг тэрбум төгрөг шүү. Энэ мөнгийг энэ том амбаарын хаана шингээв гэж учир мэдэх улс хачирхдаг.
Хэт өндөр төсвөөр баригдсан балчирхан “персийн булан”-г тус эмнэлгийн дарга Т эсэргүүцэж, албан ёсоор гарын үсэг зурж хүлээж аваагүйд уурлаж, хорссон Алдар Алдаржавхлант хаан эрх мэдэл, эр бяраа гаргаж эмнэлгийн даргыг үүрэгт ажлаас нь тэр дор нь чөлөөлөв. Тэр цагаас хойш Хан-Уулын эмнэлэг өөдөлсөнгүй. Асрагч сувилагчид нь дарга доргодоо зодуулсан гэж уйлаан майлаан өдөртөө хэд шахуу болж байна. Зарим сувилагч амиа хорлох тухай боддог гэж хэллээ