alim.mn | 2024.12.22
Өвөр монгол Хосбаяр согтуудаа ар монгол залууг хутгалжээ

БНХАУ-ын Улаан хад хотын Байран баруун хошуу, Цагаан мөрөн сум, Модон дунд гацаанд төрсөн, барилгын зураг төсөлч мэргэжилтэй, Багахангай дүүрэгт байрлах “Хангайн Ган-Эрдэнэ” ХХК-д орчуулагч ажилтай Haosibayaer /монголоор Хосбаяр/ нь ажилчдын амралтын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой  худалдан борлуулсан Iphone X загварын гар утасны эвдрэл, гэмтлийн засвар”-ын талаар ярих явцдаа маргалдаж, улмаар түүний баруун бугалга, шилбэнд хутгаар хутгалж, баруун бугалга, шилбэнд шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

“... Би өвөрмонгол Хосбаяраас Айпоне Экс маркийн гар утсыг 500,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед уг гар утас нь программын гэмтэлтэй байсныг янзалж зарсан. Хоёр хоногийн өмнө энэ гар утас нь гэнэт дуугарахгүй болсон. Би Хосбаяраас янзлаад өгөөч гэхэд завгүй байна дараа больё гэсэн. Дараа нь фейсбүүкээр Хосоо ах та завтай болохоор хэл би утсаа янзлуулмаар байна гэж чат бичсэн. Тэгтэл над руу дуут чатаар юу яриад байгаа юм, надад ямар хамаатай юм гэсэн. Би зарим үгийг нь ойлгохгүй болохоор өрөөнд нь очсон. Хосбаяр согтуу, уурласан байдалтай “чи надтай яаж харилцаад байна, наад утас нь надад ямар хамаатай юм, чи намайг доромжлоод байна уу, чи над руу завтай бол хэл гэж бичдэг хэн бэ” гээд намайг хаалга руу түлхсэн. Би буцаагаад түлхсэн. Зүүн талын хацар руу гараараа цохихоор нь би буцаагаад мөр рүү нь цохисон. Тэгсэн чинь Хосбаяр хөргөгчийн дээд талын хаалгыг нээгээд хутга гаргаж ирээд ална чамайг гээд эхлээд миний баруун талын гарын булчингийн ар хэсэгт зоосон. Тэр үед би зүүн хөлөөрөө жийгээд хойшоо орон дээр унасан. Хутгаараа хэд хэд дайрч чичсэн. Миний баруун хөлийн булчин хэсэгт зоогдсон. Тэр үед хажуу өрөөний ах орж ирээд салгасан. Тэр үед Хосбаяр ална гэж орилоод дахиад өөр хутга хөргөгчийн дээд талаас гаргаж ирсэн. Би шууд гараад зугтсан. Өрөөндөө очоод цусаа тогтоож байгаад цагдаа дуудсан ...”

Харин цочмог ууртай, гартай бүлтэй өвөрмонгол ийн мэдүүлжээ.

“... Монголд ажил хийж ээж, аавдаа мөнгө явуулдаг. Монгол улсад наймдахь жилдээ ажиллаж амьдарч байна. Хятадын хуульд хохирогчтойгоо тохиролцсон тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахгүй байж болдог гэсэн ойлголтоор хандаж захирлаасаа 11,000,000 төгрөгийг авч хохирогчид өгсөн ...”

Шүүх шүүгдэгчийг 1,3 сая төгрөгөөр торгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ