alim.mn | 2024.12.22
Цээж нүцгэн, багтай залуус “Монголын цагдаа ганцаараа биш гэхэд Цогт-Овоогийн залуус олуулаа шүү” гээд цагдаагийн кабоны гурван цонхыг хагалжээ

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын “атаман”-ууд болох А.Бат-Эрдэнэ, Э Гантулга, Батнасан нар нь архидан согтуурсан үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвд байрлах Цагдаагийн хэсгийн байрны /кабон/ гурван ширхэг цонхыг хагалан 458,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Цагдаагийн хэсгийн байранд сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ууганбаяр амьдардаг.

“... Шөнө 03 цаг өнгөрч байхад гэрийн баруун талын цонхыг хүн цохиод “Ууганаа Ууганаа гараад ир” гээд хашхираад байсан. Би босоод баруун талын цонхоо онгойлгоод харахад цээж нүцгэн хэдэн залуус байсан. “Цогт-Овоогийн сумын залуучууд байна, танай цагдаа нартай уулзахгүй бол бүр болохоо байжээ, Ууганаа хаана байна” гэж агсарсан. Мөн “Монголын цагдаа ганцаараа биш гэхэд Цогт-Овоогийн залуучууд олуулаа шүү”  гээд орилолдсон. Тэгээд цонхыг араамаар нь дотогш нь түлхээд унагасан ...“
“... Тухайн шөнө 04 цагийн үед хүмүүсийн орилолдох дуунаар сэрсэн. Босоод харахад цагдаагийн байрны хашаан дотор хэдэн залуу нэг хүний нэр хэлээд цагдаагийн байрны хаалгыг нүдээд өшиглөөд байсан. Тухайн залуучууд бүгдээрээ багтай байсан. Тэгж байтал  цонхнууд тачигнаад явчихсан. Хэд хэдэн цонх хагарчих шиг болсон. Багтай залуус цагдаагийн байрыг нэлээд тойрч хашхирч орилж байгаад 04 цаг 30 минутын үед явцгаасан ...”

Шүүх сумын “атаман”-уудад нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
6 сарын өмнө
202.126.89.190
Кабон гэж юу гэсэн үг вэ ?
Bridgette
6 сарын өмнө
188.132.209.245
investments WOW just what I was searching for. Came here by searching for crypto currency funds recovery
Төстэй мэдээ