alim.mn | 2024.12.22
50 сая төгрөгийг нь зээлээд жил зугтсан эрийг барьж авч зодоод машиныг нь “хурааж” авчээ

Ийм нэгэн хэрэг гарчээ. Иргэн Г.Г нь Тольт сургуулийн орчимд “зээлсэн мөнгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар хохирогч С.Б-ын нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхинд зүсэгдсэн шарх, дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Болсон явдлын талаар хохирогч ийн мэдүүлжээ.

“... Би охиноо Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тольт сургуульд хүргэж өгөөд өөрийн эзэмшлийн **-** УБ* улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашиндаа суугаад хөдлөх гэтэл машины урд талд зүс таних Ж ирж зогссон. Тэгээд өөрийн найз болох Г-ийг дуудна гэж хэлээд утсаараа Ганбилэгтэй ярьсан. Тэр 20 орчим минутын дараа хүрч ирээд намайг машинаасаа буугаад ир гэхээр нь буутал машины түлхүүр булааж аваад “машины хойно суу” гэхээр нь би суусан. Тэгтэл миний толгой, нүүр тус газарт 4-5 удаа цохиод миний машиныг  жолоодон Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын орчим руу явж байгаад зогсож “ буугаад хурдан мөнгө олж ир” гээд намайг буулгасан. Би энэ хүнээс 2022 оны 03-р сарын 50,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай гэрээ байгуулан зээлсэн.  Энэ асуудал явсаар байгаар Төв аймгийн иргэний хэргийн шүүхээр орж шийдвэрлэгдээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүгчийн захирамж нь очсон байгаа. Энэ асуудлаас болоод намайг цохиж зодон миний автомашины аваад явсан ...”

Харин шүүгдэгч ийн мэдүүлжээ.

“... Б гэх хүн надаас 50.000.000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлээд мөнгө өгөхгүй зугтаагаад байсан. Манай найз Ж над руу залгаад Б-той Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо “Тольт” сургуулийн гадна таарчихлаа гэхээр нь би очиж Б-той уулзаад “яагаад зугтаагаад байгаа юм бэ” гээд нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед түүний баруун талын хөмсөг хэсгээс цус гарсан. Тэгээд би түүний эзэмшлийн **** УБ* улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг аваад явсан. Би гэмгүй хүнийг цохиогүй ...”

Шүүх түүнийг 500 мянган төгрөгөөр торгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хилэнт
6 сарын өмнө
66.181.180.232
Юу хуцаад байгаа юм. Хүний 50,0 сая төгрөгийг авч зугтчихаад юугаа элийрээд бгаа юм. харин ч тайван хүн байна. Би бол таарсан газар чинь дуусгах байсан юм. Наад муу Приус чинь одоо 50 сая хүрлдээ юу? Хүний адаг үхэх мөрөөрөө үхээрэй. чи!!
Төстэй мэдээ