Дөрвөн настай дүүг нь оруулж өгөхдөө естэй ахых нь гар утсыг хууран авч явжээ
Шүүгдэгч Б.С нь Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянголын ...тоотод байрлах нийтийн байранд насанд хүрээгүй Т-гийн ашиглаж байсан гар утсыг авах зорилгоор “утсаар чинь яриад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бага насны хүүхдийг төөрөгдөлд оруулж, улмаар түүний эхийн эзэмшлийн 400,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-51” маркийн гар утсыг залилж авсан гэх хэрэгт холбогджээ.
Есөн настай хохирогч ийн мэдүүлжээ
“... Би ээж, эгч дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын ... тоотод байх нийтийн байрны ***** тоотод хамт амьдардаг байсан. Манай ээж, эгч хоёр өглөө ажилдаа яваад дөрвөн настай дүүтэйгээ үлддэг. Өглөө унтаж байгаад сэртэл үл таних эрэгтэй хүн манай дүүг тэврэн орж ирээд “ахын дүү сэрээрэй, чи дүүгээ харахгүй юу хийж байсан юм бэ, алив ахдаа гар утсаа өгч бай, ээжтэй чинь яриадахъя” гэж хэлээд миний гар утсыг аваад гараад явчихсан ...”
Харин шүүгдэгч ийн мэдүүлжээ.
“... Шинэ давхрын буудлын баруун өгсдөг талын буудлын ойролцоо нэг бага насны жоохон хүүхэд уйлаад зогсож байсан. Тэгэхээр нь би хүүхдээс аав, ээж нь хаана байгаа талаар асуухад уйлаад дуугарахгүй, хөтлөхөөр алхахгүй байсан учир тухайн хүүхдийг тэврээд “гэр чинь хаана вэ” гээд асуутал хойшоо нийтийн байрны 2-р давхарт гэрээ заасан. 2-р давхарт мухрын өрөөнд ороход арай том хүүхэд утсаараа тоглоод хэвтэж байсан. Би түүнээс “дүү чинь мөн үү” гэхэд “мөн” гэхээр нь “ээж, эгчийнхээ дугаарыг өг” гэж хэлээд өгсөн дугаар руу нь өөрийнхөө утсаар залгаж “танай хүүхэд чинь гадаа уйлаад зогсож байна, би гэрт чинь оруулж өглөө шүү” гээд салгасан. Гэрт байсан хүүхдийн утас руу эгч юм уу ээж нь залгаад загнаад байх шиг байсан. Тэр хооронд би дүүд нь талх дээр элсэн чихэр түрхэж өгсөн. Тэгээд ахых нь утсыг авч эгчтэй нь ярьсан санагдаж байна. Эгч нь надад баярлалаа гэж хэлсэн. Би яаруу ажилтай байсан учир барьж байсан утсаа халаасандаа хийгээд гарсан. Автобусны буудал дээр очоод халаасанд гар утас байгааг мэдсэн ч гэрт нь очиж өгөхөөс залхуурсан. Тэгээд явж байгаад Хархорин зах дээр очиж гар утас авна, зарна гэсэн хүмүүст 80 мянган төгрөгөөр зарсан ...”
Шүүх түүнд 240 цагнийтэдтустай ажил хийх ял оноожээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ