Настай эмэгтэй талийгаач охиных нь орон дээр хүргэнтэй нь хамт нүцгэн хэвтэж байсан хүүхний тархийг хагалаад бичлэг хийжээ
Ийм нэгэн хэрэг гарчээ. Өндөр насны тэтгэвэрт гарсан эмэгтэй ... нь ... хорооллын ... байрны ... тоотод хүргэнтэй хамт байсан ... –ийг гэрт ирж хүүхдүүдийн дэргэд архи уусан, оюутан хүүхэд байхад согтуу хүмүүс авч ирсэн” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
“ ... Бид дөрвүүлээ ... -ийн гэрт пиво уугаад, бүгд тэндээ хоносон. Маргааш өглөө 09:00 цагийн үед хадам аав, ээж гэх хүмүүс орж ирж Т, Н гэх хүмүүсийг хөөж явуулаад, хадам ээж гэх эмэгтэй нь миний үснээс зулгааж газар унагаж элдвээр хэлсэн. Миний майк болон хөхний даруулгыг тайлаад утсаараа бичлэг хийсэн. Тэгээд уртасгагчаар толгой бие рүү олон удаа ороолгож, цээж хэсгийг маань маажсан бөгөөд миний хоёр ширхэг монетон гинжийг зулгааж тасалсан. Намайг биеэ хамгаалж эсэргүүцэл үзүүлэх гэхээр хадам аав нь гэх хүн гар бариад хөдөлгөөн хязгаарлаад байсан. Уртасгагчаар цохиход үзүүр хэсэг нь таарч толгой хагарсан. Миний монетон шүрэн ээмэг, шүрэн бугуйвч тасарч алга болсон. Би гэр бүлтэй хүнтэй явалдаагүй. Эхнэр нь өнгөрсөн, одоо ганц бие болохоор нь хоёр талаасаа санаа нийлж, холбоо тогтоож байсан. Тэгэхэд хадам аав ээж гэх хүмүүс элдвээр доромжилж биед минь халдаж, намайг нүцгэлж бичлэг хийсэнд гомдолтой байна ...”
Харин шүүгдэгч ийн мэдүүлжээ.
“... Гэртээ нөхөртэйгөө хамт ирэхэд хоёр согтуу хүн унтаж байхааар нь хөөгөөд гаргасан. Тэгээд унтлагын өрөө рүү орсон чинь талийгаач охины массаж хийдэг орон дээр нүцгэн эмэгтэй хүргэний унтаж байхаар нь миний уур хүрээд эмэгтэйг нь 1-2 удаа удаа ороолгосон. Гараараа хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед талийгаач охины маань орон дээр хүргэн маань өөр эмэгтэй хүнтэй нүцгэн унтаж байсан болохоор уурандаа цохисон...”
Шүүх шүүгдэгчийг 600 мянган төгрөгөөр торгожээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энхтуяа Бямбаа
6 сарын өмнө
66.181.187.223
Эвгүй байх нь ч байх л юм гэлээ гээд тэгэж намбагүй,ухамсаргүй үйлдэл хийх шаардлагагүй ш дээ охин нь ямар амьд сэрүүн байхад нь тийм байдал гаргасан биш,тэгээд ч тэр хүргэн нь амьдралаа бодолгүй л яахав дээ,залуу хүн чинь...энэ бол тэр хадмын буруу гэж бодож байна
Зочин
6 сарын өмнө
66.181.161.66
Балай авгайд ямар шүрэн бугуйвч манаадан ээмэг байв гэж далимдуулсан авгай байх
Xoxinee azgvi gichii vh
6 сарын өмнө
103.10.23.21
Xoxinee azgvi gichii er er damjaad baiwal tgdiim vhej Daldar2
Төстэй мэдээ