Шинжилгээгээр бэлгийн замын өвчинтэй гарсан эр бантахдаа "чамаас авсан" гээд эхнэрээ зодсон хэрэг гарчээ
“Ю ...” компанийн захирал ... нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Нутгийн буян хотхоны урд талын уулны энгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т ...” нэртэй амралтын газарт эхнэр ... -тэй шинжилгээний хариуны талаар маргалдаж, улмаар үргэлжилсэн үйлдлээр толгой руу нь хуруугаараа түлхэх, гарын булчин хэсгээс чангаах, нааш цааш түлхэх, сэгсчих, цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хүзүүнд зулгаралт, хоёр бугалга, баруун шилбэнд цус хуралт бүий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Болсон явдлын талаар хохиррогч ийн мэдүүлжээ.
“... Нөхөр бид хоёр дахин хүүхэдтэй болох гэж төлөвлөсөн. Ингээд Циркийн хажуу талд байрлах “Ц” нэртэй хувийн эмнэлэгт шинжилгээ өгсөн. Тэгтэл манай нөхрийн шинжилгээний хариунд Трихомонад гэх бэлгийн замын халдварт өвчин илрээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Ингээд бид хоёр Яармагийн гүүр дөнгөж өнгөрөөд GS25 нэртэй дэлгүүрээс Сэнгүр пиво аваад гэрийн ард талын “Нутгийн буян” хотхоны урд талын уулны энгэрт очоод шинжилгээний талаар ярилцсан. Гэсэн ч маргаан болж нөхөр миний баруун гараас зүүн гараараа бариад сэгсчээд “би яагаа ч үгүй, өөр хүнтэй бэлгийн харилцаанд ороогүй, чамаас л өвчин авлаа” гэж уурлаад би ч мөн адил “чи өөрөө л хүнтэй янз бүр болсон юм биш үү” гэх зэргээр хоёр цаг гаран маргалдсан. Тэгээд Т нэртэй амралтын газарт өрөө аваад ороход нөхөр “за одоо хоёулаа уур уцааргүй ярилцъя” гэсэн ч миний толгойн зүүн баруун тал руу баруун гарынхаа долоовор хуруугаар түлхээд, хоёр гарын булчин хэсгээс чангаах, нааш цааш түлхэх гэх мэт үйлдэл гаргасан. Гэртээ харих замд нөхөр машины хойд суудал дээр сууж байхдаа миний зүүн гар хэсэгт олон удаа давтамжтай цохиод байхаар нь боль гэж хэлсэн ч болихгүй цохисоор л байсан ...”
Харин хэргийн “эзэн” ийн мэдүүлжээ.
“... Надаас бэлгийн замын өвчин яагаад авсан, олон хоног хаагуур явж байгаад ирсэн талаар асуугаад, салах эсвэл нийлэх юм уу үнэнээ хэлээч гээд байхаар нь баруун зүүн гараас нь хэд хэд угзарч татсан ....”
Шүүх шүүгдэгчийг нэг сая төгрөгөөр торгожээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
6 сарын өмнө
66.181.188.76
Таарсан янхантай унтчихаад ичсэн хүн хүн яана гэдэг л болж дээ. Засрахгүй ээ ийм юмнууд.
Төстэй мэдээ