Өширхөг эмэгтэй зогсоол булаалаа хэмээн бусдын машиныг зурж гэмтээжээ
Иргэн эмэгтэй ... нь 2024 оны 3-р сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 6-р ны нутаг дэвсгэрт байрлах “И март” худалдаан төвийн зогсоолд Е-4 зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулах гэж байхад булаасан гэх шалтгаанаар хохирогчийн “Nissan note” загварын тээврийн хэрэгслийн баруун урд крыло, баруун урд хаалга, баруун хойд хаалга, баруун хойд крыло, багажийн хаалга, зүүн урд крыло, зүүн урд хаалга, зүүн хойд хаалга, зүүн хойд кырло, капод зэргийг зурж гэмтээж бага хэмжээнээс дээш буюу 1.255.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгө гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч ийн мэдүүлжээ.
“... Үл таних приус тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэй жолооч хүрч ирээд “Би Е-4 зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулах гэж байхад яагаад чи байршуулсан бэ” гэж хэрүүл өдсөн. Бид хоёр маргалдаж дараа нь би хүүхдээ аваад И-март худалдааны төвийн гурван давхарт байрлах тоглоомын төв рүү орж тоглуулсан. Тэгээд 20 цагийн орчимд В-1 давхарт байрлуулсан тээврийн хэрэгсэл дээрээ иртэл хоёр толийг нь дэлгэсэн, хаалганы будгийг халцартал зурсан байсан. Би надтай маргалдсан “... УБТ” улсын дугаартай тоёота приус-20 загварын бор шаргал өнгөтэй тээврийн хэрэгслийн эзнийг сэжиглэж байна...”
Шүүх шүүгдэгчийг 600 мянган төгрөгөөр торгожээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ