23 настай эмэгтэй цахим залилан хийж 53 хүнээс 48,7 сая төгрөг залилжээ
Өмнө нь залилангийн хэргээр хоёронтоо ял шийтгүүлж байсан 21 настай эмэгтэй Авгачууд овогт Алтанбулагийн А ... нь үргэлжилсэн үйлдлээр, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, кибер орчинд хууль бусаар халдаж цахим мэдээлэлтэй танилцсан, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.
“... миний Jak Jak гэх фейсбүүкийн хаяг руу манай хамаатны эгч Ба эгч маань өөрийнхөө *** хаягаас мөнгө байвал явуулчих маргааш шилжүүлье гэсэн... 400,000 төгрөгийг Хаан банкны дугаартай Алтанбулагийн А гэх данс руу шилжүүлчихсэн... Өдрийн 13 цагийн үед эгч рүү залгаад мөнгөө авъя гэтэл эгч фейсбүүкээ хакердуулчихсан. Хүмүүсээс мөнгө асуугаад байгаа сурагтай байна би биш шүү гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг,
“... Үдээс хойш 16 цагийн үед манай найз Орхонтамир залгаад танд мөнгө хэрэг болсон юм уу гэж асуусан. Тэгэхээр нь гайхаад үгүй гэж хэлтэл таны фейсбүүк хакердуулсан юм биш үү таны фейсбүүкээс над руу мөнгө гуйсан чат ирсэн. Би тэгээд асууж байгаа юмаа гэж хэлсэн. Тэгээд би фейсбүүк рүү орох гэтэл орж болохгүй нууц үг буруу байна гэж гарч ирсэн...” гэх
“... Т-ийн гэрт нь иртэл А гэх нэртэй миний өмнө нь харж байгаагүй охин ганцаараа шар айраг уугаад сууж байсан. Тэгээд намайг харангуутаа 2 тоолохын дотор миний нацистан цамцыг тайл гэсэн тэгэхээр нь би чи яасан сонин харилцаатай юм бэ? одоо тайллаа ш дээ гэж хэлсэн чинь чи надтай ингэж харьцахгүй гэж хэлээд шууд миний үснээс зулгаагаад дух руу өвдөглөсөн... сонин зантай гичий вэ гэж хэлээд намайг үсдэж газарт унагаагаад толгой руу нилээн хэдэн удаа өшиглөсөн... үсдээд газар мөргүүлсэн, шкаф мөргүүлсэн, нуруу гэдэс рүү хөлөөрөө өшиглөсөн. Нүүр шанаа руу өшиглөсөн...”
Шүүх шүүгдэгчийг 1,1 жилийн хорих ялаар шийтгэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ