alim.mn | 2024.10.15
"Эрдэнэт үйлдвэр" 4 тэрбум төгрөгөөр цэвэр ус авах тендер зарлажээ
  • Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ савлагаатай цэвэр ус худалдан авахаар 4 065 600 000  төгрөгийн тендер зарлажээ.  Үүнд:

    • 1    " Багц-1. Савласан цэвэр ус 0.5л "  
    • 2    " Багц-2. Савласан цэвэр ус 1.5л "  
    • 3    " Багц-3. Савласан цэвэр ус 5л "  
    • 4    " Багц-4. Эрдэст ус 0.5л "  
    • 5    " Багц-5. Нүүрс хүчлийн хий агуулсан байгалийн эрдэст ус 1л "  
    • 6    " Багц-6. Рашаан 1.25л "  
    • 7    " Багц-7. Баллонтой цэвэр ус 18.5л "  

     

    Тендерийн баримт бичигт дурдсанаар 0.5л-ээр савласан усыг биеийн хүчний дунд болон хүнд ажил хийдэг ажилчдад, 1.5 л-ээр савласан усыг ээлжийн ажилчдад, 5 л усыг 24 цагаар ажилладаг ажилчдад өгөх бол рашааныг ходоод, гэдэсний эмгэгтэй хүмүүст олгох гэнэ.

 Өмнө нь “Эрдэнэт Үйлдвэр”

  • Чангаанз: 37,050,000 төгрөг
  • Зэрлэг жимс: 14,652,933 төгрөг
  • Хар чавга: 48,165,000
  • Даршилсан мөөг: 48,450,007 төгрөг
  • Майонез: 48,449,991 төгрөг
  • Шилтэй алаг салат: 29,853,342 төгрөгөөр худалдан авахаар тендер зарлаж байсан удаатай.

    Тэрчлэн Хоохорын Бадамсүрэн охиныхоо сургалтын төлбөрт зориулан 102 сая төгрөг үйлдвэрийн мөнгөнөөс шилжүүлсэн.  “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд Токио 2020 олимпийн тоглолт үзнэ гээд  аяллын зорилгоор 326 сая төгрөг шилжүүлсэн.  Мөн Х.Бадамсүрэнгийн удирдаж буй тус компани 52,000,300 төгрөгөөр массажны сандал авсан байдаг. Тэрчлэн хагас тэрбум төгрөгөөр  “Жи класс” загварын автомашин авахаар тендер зарлаж байв. Эрдэнэтийн мөнгө дуусдаггүй газар даа.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ