alim.mn | 2024.12.23
Албаны автомашиныг зориулалт бусаар ашиглаж буй мэдээллийг 24 цагаар авна

Саяхан Төрийн албаны зөвлөл, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албатай хамтран нэр бүхий таван сургуулийн дэргэд үзлэг шалгалт хийхэд төрийн албан хаагчид албаны автомашинаар хүүхдээ зөөдөг нь хавтгайрсан үзэгдэл болсон нь батлагдсан. Бүр цагдаа, шүүх зэрэг хуулийн байгууллагын томчууд хүүхдэ албаны машинаар хүргэж өгөөд газар дээр баригдсан. Шалгалтын эцэст албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байхыг Төрийн албаны ёс зүйн протоколд тусгах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярилцахаар болжээ. Мөн төрийн байгууллагын машиныг хувийн зорилгоор ашиглаж буй мэдээллийг иргэдээс 24 цагаар Төрийн албаны зөвлөлийн пэйжээр болон info@csc.gov.mn имэйл хаягаар хүлээн авах шийдвэр гарчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ