48 настай эмэгтэй Ц.Амар ... нь Ц.А нь Өвөрхангай аймгийн Сант сумын 1 дүгээр багийн нутаг “Толгойн зээгийн овоо” гэх газарт 2023 оны 10-р сарын 31-ний өдөр согтуурсан үедээ, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр “Ниссан Тийда” маркын “... УЕВ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлүүлэхдээ хохирогч С.М, Л.А нарыг автомашинаар дайрч осол гарган С.М-ийн амь насыг хохироосон, хохирогч Л.А-ийн биед хүндэвтэр хохирол учруулсан, мөн өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдлах зорилгоор Өвөрхангай аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт гэрч М.М-ийг “...талийгаач С.М-г мориноос ойчсон гээд хэлчихье, мориноос унасан гэж хэл...” гэж зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэгт холбогджээ.
Ослоос амьд гарсан гэрч ийн мэдүүлжээ:.
Харин М.М нь шүүгдэгч Ц.Амар ...-ын ятгалтаар худал мэдүүлэг өгчээ.
Шүүгдэгч нь гэм хорын нөхөн төлбөрт талийгаачийн ар гэрт 75 сая төгрөг төлжээ. Шүүх түүнийг 2,3 жил хорих ялаар шийтгэж машин жолоодох эрхийг нь зургаан жилээр хассан байна. Харин худал мэдүүлэг өгсөн шүүгдэгчийг хоёр сая төгрөгөөр торгожээ.