Томск моринд дуртай хоёр “сайн эр” Оросын хил давж 22 адуу хулгайлжээ
Шинэ цагийн “сайн эрс” болох Д.Цэгмид, А.Батбаяр нар нь бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Оросын Холбооны Улсын Закаменский (район) дүүргийн Михайловка тосгоны нутаг дэвсгэрээс хохирогч Оросын Холбооны Улсын иргэн А.В.Бадмаагийн 22 тооны буюу олон тооны адууг улсын хилээр нэвтрүүлэн хулгайлж 27,800,000 төгрөгийн хохирол учруулсан, улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэрэгт холбогджээ.
Хохирогч ийн мэдүүлжээ.
“...Би 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 12 цагт өөрийн адууг хураагаад хашиж байхад адуу дутуу байсан. Михайловское тосгоны бэлчээрийн нутаг дэвсгэрээс хулгайлагдсан. …Надад 50 толгой адуу байгаа. Үүнээс 22 толгойг нь алдсан байгаа ...”
Харин “сайн эрс” ийн мэдүүлжээ
“... Бид хоёр 2022 оны 6-р сарын эхээр уулзаж адуу хулгайлахаар Оросын Холбооны Улс руу явахаар тохиролцсон.. Миний хувьд Томск адуунд их дуртай. Би өөрөө морь сонирхдог. Ийм учраас Томск адууг уналга, эдэлгээнд ашиглая л гэж бодсон. Томск адууны ханш Монголд ойролцоогоор 2.0 сая гаруй төгрөгийн үнэтэй байдаг. Бид хоёр хүнс хоол, эмээл, хазаараа бэлдээд хотоос гарч Эрдэнэт хотод очсон. Тэндээсээ автобусанд суун Хялганат сум руу хөдлөөд замд хээр буусан. Хээр буугаад эмээлээ үүрээд мод руу орсон. Мод руу ороод айлын адуунаас хоёр ширхэг морь барьж аваад эмээллэсэн. Адууны эзнийг нь би танина. Хулгайлсан морио унаад Зэлтэр гол дээр ирсэн. Голын эрэг дээр модонд хоноод үргэлжлүүлэн явсан. Бид хоёр улсын хил давж байгаагаа модоор нь багцаалдаж мэдсэн. Учир нь Монголын хил орчмын модыг огтлон унагаагаад хилийн зогоон болгосон байсан. Оросын хил рүү нэвтрээд цаашаа барагцаагаар 30 гаруй километр явсан. Өдрийн 12 цагийн үед модон дотор хэсэг бүлэг адуутай тааралдсан. Миний санаж байгаагаар 21 адуу байсан. Тэгээд тус адууг Монголын хил рүү туусан. Тус адуунуудын ихэнхи нь халтар зүсмийнх байсан. Тэгээд адууг Монголын хил рүү туугаад ирэхэд шөнө болж байсан. Монголд ирээд Хялганат сумын чиглэлд хоёр хоног туугаад амарч байтал хилийн цэрэгт баригдсан ...”
Шүүх 4,6 жилийн хорих ял оноожээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сэтгэгдэл
5 сарын өмнө
66.181.161.27
Гялс ял үүрүүлэх юмаа.
Эх орноо тонон дээрэмддэг, төсвийн мөнгөний хулгайчдад хариуцлага тооцдог ч болоосой
Pedrad
4 сарын өмнө
5.62.41.45
Cryptocurrency Scam Recovery Experts Lost Recovery Masters
My name is Chad Pedrad. I lost $233,000 in cryptocurrencies after being misled by an Indian USDT investing firm. I became so depressed that I was unable to pay my payments and ended up on the streets. I attempted everything I could to restore it, but it was futile. However, just as I was about to give up, a light of hope appeared, and I decided to attempt the Lost Recovery Masters. To God be the glory, Lost Recovery Masters successfully retrieved my stolen cryptocurrency; it was astonishing. Lost Recovery Masters are amazing, and I am convinced they can recover yours as well.
Contact them if you need help on crypto recovery.
Learn more: Lostrecoverymasters.com
Mail: Support@lostrecoverymasters.com
Call or Whatsapp +44(7-5-3-7-1-0-5-9-2-1)
Төстэй мэдээ