Тус зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан Б.А нь үргэжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила Улаанбаатар” зочид буудлын орон сууцны ... тоотоос 340 ам.доллар буюу 1.057.740 төгрөгийг, мөн ... тоотоос 88.000 иен буюу 2.140.160 төгрөгийг тус тус нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-д нийт 3.197.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 340 доллар нь АНУ-ын ЭСЯ-ны ажилтны, 88 мянган иень нь Япон улсын иргэнийх байсан гэнэ. Нэр төрөө эрхэмлэдэг буудлынхан тэр дор нь дээрхи валютуудыг худалдан авч хохирогчидод өгчээ. 34 настай эмэгтэй шүүгдэгч өмнө нь хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан атал зочид буудлын удирдлага ажилд авсан нь сонирхолтой. Түүнд 3,5 жил зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ