77 настай ээжийгээ 20 жил зовоосон архины хамааралтай 45-тай эрийг ээжтэйгээ харилцахыг нь бүрэн хориглож шийтгэжээ
Өдгөө 45 настай Я.О нь 77-той төрсөн эх болох ...-ын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогджээ.
Хохирогч өндөр настай ийн мэдүүлжээ.
“... Я.О нь миний төрсөн хүүхэд бөгөөд архи уугаад 20 гаруй жил болж байна. Гаднаас орж ирээд надаас архины мөнгө нэхээд “байхгүй” гэхээр “өг” гэж сүрдүүлэн нуруу руу нэг удаа өшиглөсөн. Гарч зугтаахад араас хашаан дотор байсан шуудайтай үнс цацаад орилж хашхичаад доромжилсон. Дараа нь гэртээ байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд надад “гар утсаа өг” гэхээр би “өгөхгүй, архинд тавих гэж байгаа биз дээ” гэсэн чинь уурлаад гэрийн үүдэнд байсан шуудайтай модыг аваад “чи муу өмхий өтгөн утсаа өг” гэж хашхичиж айлган сүрдүүлж байгаад гараад явсан. Орой надаас тамхины мөнгө дахиж нэхээд, мөн “амбаарынхаа түлхүүрийг өг, айлд очиж хоол хийж идэх хэрэгтэй байна” гээд айлган сүрдүүлж дарамталсан. Би айгаад гэрээс гарч урд талын айлд орж цагдаа дуудсан...”
Хөрш эмгэний зовлонг баталжээ.
“... Нэг хашааны хөрш болоод 13 жил гаруй болж байна. Миний мэдэхээр Я.О нь байнга л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхийгээ цохиж зодож доромжлож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Эгч манайх руу гүйж орж ирээд “хүү намайг цохиж зодоод, мөнгө нэхээд, архи нэхээд айлгаад байна цагдаа дуудаад өгөөч” гэдэг. Архи уугаагүй үедээ ч “тамхи олоод ир, архи олоод ир”, хоол хийгээд өгөхөд “би ийм хоол идэхгүй” гэж өөдөөс нь шиддэг. Хүү нь хөдөө орон нутагт хэд хоногоор явах эсвэл архины эмчилгээ, баривчилгаанд явсан хойгуур эгч сэтгэл нь их амарсан бололтой инээсэн, мишээсэн байдалтай байдаг. Хүүхэд нь буцаад ирэхээр л байж сууж газраа олдоггүй. Манайд зугтаад орж ирэхэд хүү нь араас орж ирээд элдэв янзаар дуудаж, доромжилж миний санаж байгаагаар хоёр удаа цохиж байсан. Эгч айгаад манай ширээн доогуур орсон байхад хүү нь гар хөлөөс нь татаж гаргах гэхэд нь би олон удаа хөөж гаргаж байсан ...”
Хорооны цагдаа нь ийн тодорхойлжээ.
“... Я.Отгон... нь Зээлийн ... тоотод ээжтэйгээ цуг гэрт амьдардаг. Олон удаагийн цагдаагийн дуудлагатай. Нийт 18 удаа дуудлага ирсэн бөгөөд архи ууж согтуурсан үедээ агсам тавьдаг. Гарт тааралдсан бүхнийг авч шиддэг, хагалдаг зуршилтай Ээж нь байнгийн айдас түгшүүртэй амьдардаг. Я.О нь ээжийнхээ тэтгэврийн мөнгөөр амьдардаг. Ээжийгээ дарамталж архины мөнгө нэхдэг. Ээж нь тэтгэвэрээ өгөхгүй гэдэг ч айгаад өгчихсөн байдаг ...”
Хүүгийн хэрэг цагдаад шилжихэд ээж нь гомдолгүй гэжээ.
“...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хүүхэддээ гомдоод яах ч билээ. Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохоор шинжээч томилуулахгүй...”
Гэсэн ч шүүх Я.О-г Сонгинохайрхан дүүргийн 41-р хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, мөн эхтэйгээ аливаа хэлбэрээр /биеэр, утас, сошиал г.м/ харилцахыг хоригложээ. Ээж нь хүүгээсээ зугтаан нутаг руугаа буцсан гэнэ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
5 сарын өмнө
66.181.190.186
Өтөлсөн хойноо зовох хэцүү. Зарим нь эх нь багад нь үр хүүхдээ гэх сэтгэлгүй өсгөсөн байхад одоо эхийгээ гээд жаргааж харагдах юм. Хайрлуулсан хүүхэд эхийгээ тамлаж байгаа ч харагдах юм. Наран туул баялаг Ундараан үүдэнд тор зардаг эмээг архины хамааралтай хүү нь мөнгө нэхээд зодохыг харж эмтэрч байсан. Эмээ чи мөнгө аваад хоол идэхгүй уучихдаг гэж хэлсэний төлөө шууд л цохиод авч байсан. Чиний зургийг ил тавина гэхэд надад салаавч өгч байсан.
Pedrad
4 сарын өмнө
5.62.41.45
Cryptocurrency Scam Recovery Experts Lost Recovery Masters
My name is Chad Pedrad. I lost $233,000 in cryptocurrencies after being misled by an Indian USDT investing firm. I became so depressed that I was unable to pay my payments and ended up on the streets. I attempted everything I could to restore it, but it was futile. However, just as I was about to give up, a light of hope appeared, and I decided to attempt the Lost Recovery Masters. To God be the glory, Lost Recovery Masters successfully retrieved my stolen cryptocurrency; it was astonishing. Lost Recovery Masters are amazing, and I am convinced they can recover yours as well.
Contact them if you need help on crypto recovery.
Learn more: Lostrecoverymasters.com
Mail: Support@lostrecoverymasters.com
Call or Whatsapp +44(7-5-3-7-1-0-5-9-2-1)
Төстэй мэдээ