Архангайн МХГ-ын дарга асан Н.Цэвэгдорж “АУМ алт” компанийн захирлаас 37 мянган доллар авсан ч “би аваагүй, худлаа ярь” хэмээн мэлзжээ
Ийм нэгэн хэрэг тэртээх 2017 онд гарсан агаад удтал дуншсаар саяхан шийдэгдэж экс даргад дөрвөн жилийн хорих ял оноогоод байна. Экс даргатан хахууль өгөгч “Аум алт” компанийн захирал Ц.Мягмардоржийн ашиг сонирхлын үүднээс хяналт шалгалт явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2017 оны 5-р сарын 15-ны өдөр Архангай аймгийн МХГ-ын даргын албан өрөөнд 37,000 ам.доллар /89,349,080 төгрөг/ бэлнээр хахуульд авсан гэмт хэрэгт холбогджээ. Болсон явдлын талаар алтны компанийн захиралийн мэдүүлжээ.
“... Би Өвөрхангай аймгийн Уянга суманд алт олборлох чиглэлээр 2012 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Мөн Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт тусгай зөвшөөрөлтэй талбай дээр 2016-2018 онуудад ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Би ер нь Архангай аймагт төрийн байгууллагаас нэг ч хүн таньдаггүй байсан. Гэтэл манай талбайг ашиглаж байсан “Отгонбулаг”компанийн Отгон-Очир аймгийн МХГ-ын дарга миний найз гээд 2017 онд танилцуулсан. Намайг Өвөрхангай аймгийн Уянгад явж байхад П.О над руу яриад “Архангай аймгийн удирдлагууд уурхай бүрээс нийгмийн хариуцлагын хүрээнд 200 сая төгрөг авна гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи тэгвэл манай талбайг ашиглаж байгаа юм чинь 100 саяыг нь өгөөрэй” гэхэд зөвшөөрсөн. Удалгүй МХГ-ын дарга яриад “нийгмийн хариуцлагын хүрээнд авч байгаа мөнгөө өгөхгүй бол ажиллуулахгүй гэсэн шийдвэр аймгаас гарсан, тэр мөнгийг компаниудаас цуглуул гээд байна” гэсэн. Хэсэг хугацааны дараа би Архангай аймаг руу ус ашиглалтын гэрээ хийх гээд явах гэж байна гэж Цэвэгдоржид хэлэхэд “Та нөгөө мөнгөө авч ирээрэй” гэж сануулсан. Дээр нь “та наад мөнгөө ногоон болгоод ирээрэй” гээд байсан. Тэгээд би өөрийн хувь болох 100 сая төгрөгөө 37 мянган доллар болгоод 2017 оны 6-р сард Архангай аймгийн төв орж усны гэрээ байгуулахаар Усны газар дээр очсон. Дараа нь Цэвэгдорж руу залгахад ажил дээр хүрээд ир гэсэн. Очиход гарч ирээд доллар авсан. Би “наад мөнгөө нөгөө нийгмийн хариуцлагын гэрээний дагуу өгөх газар нь өгчих юм байгаа биз дээ” гэхэд “би өгнө, аймаг орон нутагт мөнгө их хэрэгтэй байгаа” гэсэн. Тэндээсээ би шууд Уянгад ирсэн. Удалгүй Архангай аймгийн Усны газраас над руу яриад “усны дүгнэлт чинь гарчихсан, ирж гэрээгээ хий” гэсэн. Би очоод 26 сая төгрөгөөр усны гэрээгээ хийсэн. Усны гэрээгээ хийсэн, нийгмийн хариуцлагын хүрээнд өгөх мөнгөө өгсөн тул аймгийн Засаг даргатай уулзахаар тамгын газарт очиж утсыг нь авч яриад уулзахаар болсон. 20 минут хүлээж байгаад Ц.Мөнхнасан даргатай анх удаа уулзсан. Засаг даргад уурхайн баримт бичиг бүгд бүрэн гээд үзүүлсэн. Тэгэхэд тамгын газрын даргаа дуудаад “энэ хүнтэй нийгмийн хариуцлагын гэрээ хийгээрэй хаана ямар ажил хийх юм гэдгийг нь тодорхой тусгаарай” гэсан. Тамгын газрын даргыг гарахаар нь би “нийгмийн хариуцлагын хүрээнд өгөх мөнгөө МХГ-ын дарга Цэвэгдоржид өгсөн” гэтэл Засаг дарга “юу яриад байгаа юм бэ, би мэдэхгүй юм байна тэр мөнгөө олж ир эсвэл цагдаад өгч шалгуул” гэсэн. Би тэндээс гараад Цэвэгдорж руу залгаад “аймгийн Засаг даргатай уулзлаа, бөөн юм боллоо, чи нөгөө мөнгөө өгөөгүй юм уу” гэхэд “та Засаг дарга руу орохоосоо өмнө надтай уулзахгүй яасан юм” гэснээ дараа нь “хэзээ би таниас мөнгө авсан юм” гэж мэдэн будилаад эхэлсэн. Тэрнээс хойш миний утсыг авахаа больсон. Хааяа авахаараа “би танаас хэзээ мөнгө авсан юм” гээд л утсаа тасалчихдаг. Би энэ талаар шалгуулахаар цагдаа дээр очсон чинь Эдийн засгийн В гэдэг цагдаа нь бүгдийг нь бичиж аваад “би таны мөнгийг олоод өгнө”гэж хэлээд тэрнээс хойш таг болсон. Тэрний дараа Архангайн Тагнуулын газраас нэг ажилтан яриад асуугаад байсан ч бас л сураггүй болсон. Ер нь Цэвэгдоржтой утсаар яриад мөнгөө асуухаар нь “би танаас хэзээ мөнгө авсан юм, худлаа яриад бай” гээд гүрийгээдэг болохоор нь уур хүрээд байдаг юм. . Ер нь 200 сая төгрөг нэхээд байна гэдэг нь Отгон-Очирын яриа байсан, мань нөхөр өөрөө өгөөгүй надаар дамжуулан авах гээд надад худлаа ярьж байсан юм...”
Архангайн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Мөнхнасан бас цагдаад ханджээ.
“... Би 2016- 2020 оны 11-р сар хүртэл Архангай аймгийн Засаг даргаар ажилласан. Үүнээс хойш аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна. Би Архангай аймгийн МХГ-ын даргаар ажиллаж байсан Н.Цэвэгдоржтой хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй, нэг намын холбоотой учраас танина. Харин “Аум алт” компанийн захирал Ц.Мягмардорж гэдэг хүн намайг аймгийн Засаг даргаар ажиллаж байхад компанийн ажлын шугамаар хоёр удаа уулзсан. Хоёрдахь удаагаа уулзахдаа “та нэг л мэдэхгүй байх шиг байна, өмнө уулзахад бас мэдэхгүй янзтай байсан, би танд нэг юм хэлье” гэсэн. Тэгээд хэлэх үгийг нь сонстол 2017 оны сонгуулийн үеэр Архангай аймгийн МХГ-ын дарга Н.Цэвэгдорж нь аймгийн Засаг дарга, Хурлын дарга нарын бүх асуудлыг би зохицуулна гэж хэлээд 200 сая төгрөг авсан, эхлээд 100 сая төгрөг, дараа нь 100 сая төгрөгийг доллароор өгсөн гэж болж таарсан. Тэгэхээр нь Цэвэгдоржийг сонгуулийн нэр бариад алтны компанийн захирлаас алтны үйл ажиллагааг нь саадгүй явуулахаар мөнгө авсан юм байна гэж ойлгосон. Харин Ц.Мягмардорж нь намайг авсан мэтээр ойлгосон байсан. Би энэ мэдээллийг аваад ийм асуудал байж болохгүй гээд өргөдөл бичээд Архангай аймгийн цагдаагийн газарт өгсөн. Миний өргөдлийг шалгаж шийдсэн талаар надад ямар нэг хариуг одоог хүртэл өгөөгүй...”
Харин МХГ-ын дарга асан аваагүй гэж мэлзсээр байжээ.
“...Би ажлын чиг үүргийн хувьд энэ хүнээс мөнгө авах эрх зүйн орчин байхгүй. Дээрээс нь энэ хүнээс мөнгө авах хувийн шаардлага байхгүй. Мягмардоржийн яриад байгаа 30 мянган долларыг хаанаас зохиож гаргаж ирээд байгааг мэдэхгүй байна. Миний хувьд өнөөдөр зохион байгуулалттайгаар төлөвлөж намайг хэлмэгдүүлж байна гэж үзэж байна. Яагаад гэхээр Мягмардоржийг анхлан шалгахдаа Эрүүгийн тухай хуульд авлигыг өгсөн, авсан гэдэг хүмүүс нь адилхан ял шийтгэлтэй гэж заасан. Мягмардорж Мөнхнасан хоёрыг хоорондоо холбогдож үгээ нийлүүлж намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж байна гэж үзэж байна...”
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Pedrad
4 сарын өмнө
5.62.41.45
Cryptocurrency Scam Recovery Experts Lost Recovery Masters
My name is Chad Pedrad. I lost $233,000 in cryptocurrencies after being misled by an Indian USDT investing firm. I became so depressed that I was unable to pay my payments and ended up on the streets. I attempted everything I could to restore it, but it was futile. However, just as I was about to give up, a light of hope appeared, and I decided to attempt the Lost Recovery Masters. To God be the glory, Lost Recovery Masters successfully retrieved my stolen cryptocurrency; it was astonishing. Lost Recovery Masters are amazing, and I am convinced they can recover yours as well.
Contact them if you need help on crypto recovery.
Learn more: Lostrecoverymasters.com
Mail: Support@lostrecoverymasters.com
Call or Whatsapp +44(7-5-3-7-1-0-5-9-2-1)
Төстэй мэдээ