alim.mn | 2024.12.22
Агсам тавьсан төрсөн хүүгээ хутгалж хөнөөсөн гэх 74 настай эцгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Архангай аймгийн харьяат, 74 настай, таяг тулдаг С.Д нь 2023 оны 7-р сарын 16-ны өдөр  өөрийн төрсөн хүү Д.Ч-г “Унтуулж, амраасангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хутга буюу зэвсэг ашиглан цээжин тус газарт нь хутгалсны улмаас цочмог цус алдалт үүсгэн амь насыг хохироосон буюу хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч болсон явдлын талаар ийн мэдүүлжээ.

“...Тухайн шөнө нойр хүрэхгүй сэрвэлзээд байсан. Учир нь манай хүү найзтайгаа архи уугаад дараагаар нь айлын найр руу явсан болохоор согтоод энд тэнд уначихгүй байгаа гээд сэтгэл зовоод хүлээж байсан. Гэтэл шөнө 04:00 цагийн үед талийгаач хүү маань манай зээ хүү Б, Г нарын хамт ирсэн. Унтах гээд орондоо орцгоосон. Гэтэл хүү орондоо орсон ч унтахгүй үглээд байхаар нь “миний хүү одоо унтаж амар” гэтэл “танаар заалгахгүй, танд ямар хамаатай юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “Би чамд хэлэхгүй хэн хэлэх юм бэ” гэхэд орноосоо босоод юм өшиглөөд түжигнүүлээд байсан. Тэр үед би орон дээрээ сууж байсан. Хүү ширээн дээр байсан төмпөнтэй махан дотор байсан хутгыг хараад “наад хутгаараа намайг алчих” гээд орилсон. Би тэр хутгыг далд хийх санаатай автал хүү ирээд хутгатай гарыг барьж аваад өөр рүүгээ татаад нүүрнийхээ урдуур хоёр ийш нь савчаад өөрийгөө хатгуулчих гээд байсан. Би салах гээд хойшоо зүтгэсэн боловч хөл муу учир талийгаачтай хамт газарт унасан. Босож ирээд хартал хүүгийн цээж хэсгээс цус гарч байсан. Ингээд би сандраад яг юу болсныг санахгүй байна. Тухайн үед би айсан, нэг мэдэхэд эмнэлэг, цагдаа ирчихсэн байсан. Миний хамгийн том хүү, хэдэн дүү нараа зохицуулж, айл гэр болгож, одоо намайг болон гэр орон, мал ахуйгаа авч яваа хүүгийнхээ амь насыг хохироочихсондоо маш их харамсаж байна. Хааяа архи уусан үедээ агсам тавиад байдаг болохоос өөр ямар нэгэн муу зан авиргүй. Ирээд агсам тавиад намайг алаад өг гээд хутга булаацалдаж байгаад миний хутгатай гараар өөрийгөө хутгалаад амиа егүүтгэсэн гэж бодож байна. Би их харамсаж байна. Юу гээд төрсөн хүүхдээ алья гэж бодхов дээ. Би хөл муутай, явж чадахгүй...”

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Д-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, найман жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсан. 74 настай өвгөн давж заалдах шатны шүүх хурал болтол 54 хоног цагдан хоригджээ. Харин Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны  шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, С.Д-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагдан хоригдож байсан шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас суллажээ. Саяхан Дээд шүүх прокурорын эсэргүүцлийн хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Pedrad
4 сарын өмнө
5.62.41.45
Cryptocurrency Scam Recovery Experts Lost Recovery Masters My name is Chad Pedrad. I lost $233,000 in cryptocurrencies after being misled by an Indian USDT investing firm. I became so depressed that I was unable to pay my payments and ended up on the streets. I attempted everything I could to restore it, but it was futile. However, just as I was about to give up, a light of hope appeared, and I decided to attempt the Lost Recovery Masters. To God be the glory, Lost Recovery Masters successfully retrieved my stolen cryptocurrency; it was astonishing. Lost Recovery Masters are amazing, and I am convinced they can recover yours as well. Contact them if you need help on crypto recovery. Learn more: Lostrecoverymasters.com Mail: Support@lostrecoverymasters.com Call or Whatsapp +44(7-5-3-7-1-0-5-9-2-1)
Төстэй мэдээ