alim.mn | 2024.12.22
“JCI Дорнод”-ын гишүүний хартай нөхөр хотын алдартай бизнес трэнерийг өмнөө сөгдүүлж зодоод 41 сая төгрөгийн төлбөрт унажээ

Ийм нэгэн хэрэг гарчээ. JCI Дорнод салбар”-ын гишүүний нөхөр, төмөр замд том дарга С.Бат... нь гэртээ тус салбарт хичээл заахаар хотоос ирсэн “К ... л ...” компанийн захирал, бизнес тренэр, коуч Э.Чин... -ийг “эхнэр оролдсон” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  хэрэгт холбогджээ. Шүүгдэгч хүн зодсондоо 800 мянган төгрөгөөр торгуулсан ч “гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын нөхөн төлбөр”-ийн 41 сая төгрөгт унасандаа тун бухимдалтай байгаа гэнэ. Болсон явдлын талаар тэрээр ийн мэдүүлжээ.

“... Орой 22 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирэхэд эхнэр тэр багштай виски угаад сууж байсан. Энд тэнд хичээл сургалт ороод явдаг алдартай багш юм гэсэн. Өмнө нь манайд нэг удаа хальт ирж байсан. Тухайн өдөр манай аймгийн “JCI” байгууллагад сургалт ороод тараад пабад сууж байгаад манай гэрт ирсэн. Ирэхдээ согтуу л ирсэн юм шиг байсан. Эхнэр гэртээ хонуулая гэхээр нь зочин гэдэг утгаар зөвшөөрсөн. Бид гурав вискигээ уугаад цаг гаруй суусан. Ууж дуусаад эхнэр хоёр давхарт зочинд ор зассан. Би араас нь гартал багш гуай эхнэрийн араас хүчээр тэврээд хүзүүнд нь үнсэх гээд дайрч байгаа нь харагдсан. Эхнэр ч миний нэрийг дуудаад орилсон. Тэгэхээр нь би багшийн нүүрэнд нэг цохиод хөөж буулгасан. Доошоо буухдаа намайг хэл амаар доромжлоод, янз үзээд байсан. Нэг давхарт буухад нь би нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд яв гэсэн чинь явахгүй зогсоод дараа нь надаас уучлалт гуйсан. Тэгэхээр нь хоёр удаа алгадсан. “Би харанхуй шөнө хаашаа явах юм бэ” гээд байхаар нь машинаараа “Ольхон” буудлын гадаа буулгаж хаясан. Би өөрийн үйлдлийг зөвтгөхгүй. Гэхдээ зочин зочин шиг байж чадаагүйгээс л ийм асуудал болсон. Би эхнэр болон өөрийгөө доромжлуулсан мэдрэмж авсандаа л ийм хэрэг үйлдсэн. Ер нь бол санаатай гэр бүл үймүүлсэн гэж үзэж байгаа...”

Харин “энд тэнд сургалт ороод явдаг алдартай багш”-ийг шүүгдэгч өмнөө сөгдүүлсэн гэнэ. Хохирогч ийн гомдолложээ.

“... Хичээл заах ажилтай Улаанбаатар хотоос Дорнод аймагт ирсэн. “JCI Дорнод салбар”-ын гишүүн намайг гэртээ урьсанд хичээлийн дараа хамт очсон. Оройн 23 цаг өнгөрөөд нөхөр нь согтуу, ууртай ирсэн. Надад хоёр давхарт ор засаж өгсөн гэхээр нь дээшээ гарч унтах гэж байтал нөхөр нь араас орж ирээд “та хоёр яадаг гэнэ ээ” гэхээр нь би “чи буруу ойлгож байна” гэтэл толгойд нэг удаа цохисон. Тэгээд үргэлжлүүлээд цохиод байсан. “Чи намайг нэг удаа цохилоо, хоёр удаа цохилоо” гээд 10 гаруй удаа тоолсон. Сүүлдээ намайг унагаад толгой руу 30-40 удаа цохисон. Бас дээрээс өшиглөсөн, дэвссэн. “Та хоёр унтсан уу, яг одоо хэл, унтаа биз дээ, хүрээд ир” гээд эхнэрээ дуудаж “энийг чинь нүдэн дээр чинь ална” гээд хутга гаргаад барьсан. Тэгээд “чи миний урд сөгд, хүмүүс миний урд сөгддөг, би сөгдүүлдэг юм” гэхээр  нь хутгатай хүнээс айхдаа сөгдсөн. Сөгдтөл миний духыг шаланд тулгаж байгаад дагзан дээр 7-8 удаа хэрцгийгээр өшиглөж дэвссэн. Тэр үед нөхөр нь азаар хутгаа алдаагүй бол би аль хэдийн хутгалуулаад үхчихсэн байх байсан. Би хоёр давхраас нэг давхар руу яаж буусан бас яаж зочид буудалд ирсэнээ  санахгүй байна. Би эхнэрийх нь араас тэвэрч үнсээгүй. Гэрт нь нөхөр нь байхад эхнэрийг нь оролдоно гэж юу байх юм вэ... Би орон нутагт хичээл заах гэж ирээд айлын эхнэр эргүүлээд явдаг хүн биш. Би хичээл сургалт ордог, нүүрээрээ ажил хийдэг багш. Хичээл заахдаа нэг цагийн 1,8- 2,5 сая төгрөгийн үнэлгээтэй заадаг. Зодуулсаны маргааш  “JCI Дорнод салбар”-т хичээлээ зааж чадаагүйн улмаас ажлын хөлс болох таван сая төгрөгөө алдсан. Хотод ирээд “Жи Си Ар Монголиа” компанид  манлайллын чиглэлээр таван модуль найман цагийн хичээл заахаар 36 сая төгрөгийн гэрээтэй байсан боловч зодуулсаны улмаас чадалгүй гэрээ цуцлагдсан. Иймд заах ёстой хичээлээ зааж чадаагүйгээс алдагдсан орлого, эмчилгээний зардал гээд нийт 44,3 сая төгрөгийг нэхэмжилж байна...”

Энэ хэрэгт “JCI Дорнод салбар”-ын гишүүн эмэгтэй ҮХ-д заасан эрхээ эдэлж нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзжээ. Гэсэн ч хоёр шатны шүүх гэм хорын төлбөрийг хэвээр нь баталсан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 сарын өмнө
66.181.179.109
Карьер айд ххк захирал Э.Чинзориг юм уу
Pedrad
4 сарын өмнө
5.62.41.45
Cryptocurrency Scam Recovery Experts Lost Recovery Masters My name is Chad Pedrad. I lost $233,000 in cryptocurrencies after being misled by an Indian USDT investing firm. I became so depressed that I was unable to pay my payments and ended up on the streets. I attempted everything I could to restore it, but it was futile. However, just as I was about to give up, a light of hope appeared, and I decided to attempt the Lost Recovery Masters. To God be the glory, Lost Recovery Masters successfully retrieved my stolen cryptocurrency; it was astonishing. Lost Recovery Masters are amazing, and I am convinced they can recover yours as well. Contact them if you need help on crypto recovery. Learn more: Lostrecoverymasters.com Mail: Support@lostrecoverymasters.com Call or Whatsapp +44(7-5-3-7-1-0-5-9-2-1)
Төстэй мэдээ