alim.mn | 2024.12.22
МАН-ын том санхүүжүүлэгч Г.Дашням намдаа гомдов

"Магнай Трейд" группийн өв залгамжлагч Г.Дашням МАХН татан буугдах үеэр тус намын 30 хувийн квотыг ашиглан, МАН-д элсэж, улмаар МАН-ын Бага Хурлын гишүүн, Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Дэд Ерөнхийлөгч болсон билээ.

Үүнээс хойш ихээхэн хэмжээний санхүүжилтыг тус намд хийсэн гэгддэг. УИХ-ын 2024 оны сонгуульд 10-р тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдсан. Гай газар дороос гэж, сурталчилгааны явцад О.Баасанхүүг доромжилж, орос англи хэл холин ярьсан нь рейтингийг навс унагасан. Ялагдмагцаа өөрийнхөө сошиал хуудсаар Д.Цогтбаатар, М.Оюунчимэг нар луу дайрч, хуурай агсам тавьж байв. Удалгүй Х.Нямбаатар түүнийг дэргэдээ татан авч, зөвлөхөөраа томилсон юм. Энэ үеэрээ Г.Дашнямыг НИТХ-д нэр дэвшүүлнэ, хэрэв НИТХ-д сонгогдвол Нийслэлийн Засаг Даргын орлогчоор томилно гэж хүртэл амласан гэдэг.

 

Гэвч МАН-ын удирдлагууд УИХ-д нэр дэвшээд унасан хүнийг НИТХ-д дэвшүүлэхгүй гээд Г.Дашнямыг нэр дэвшүүлсэнгүй. Уг нь Г.Дашнямыг анх НИТХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт түүнийг нэр дэвшүүлэхээр урьдчилан тохирсон байсан боловч уг тойрогт Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс МАН-ын Нарийн Бичгийн Дарга Х.Алтай, эдийн засагч Б.Дөлгөөн нарыг, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн Дарга Н.Учралын зүгээс НОСК-ийн захирал М.Говьсайханг, МАН-ын Нарийн Бичгийн Дарга Д.Сумьяабазарын зүгээс үнэртэй ус үйлдвэрлэгч Б.Ану-Үжин гэх охиныг тус тус зүтгүүлэн, МАН-аас нэр дэвшүүлжээ. Ийнхүү МАН-д маш их санхүүжилт хийсэн гэгддэг Г.Дашням тус намаас тодорхой албан тушаал авч чадалгүй үлдлээ гэж гомдож явна. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 сарын өмнө
122.201.31.222
Сумъяабазар сонгинодоо эмэгтэйгээ дэвшүүлэхгүй яасан юм бол
хилэнт
3 сарын өмнө
66.181.181.51
Санхүүжилт мянга хийсэн ч төлөвшөөгүй нөхөр юундаа найддаг байна аа? Би энэ нөхрийн төлөө саналаа өгсөн.СБ 1 ХОРОО. ИЙМ ДОНГИО ГЭЖ МЭДСЭН БОЛ ӨГӨХ Ч ҮГЙҮ БАЙСАН.ЧЁРТ.
Stewartwes
3 сарын өмнө
37.19.217.100
Убей конкурента! Неудаляемые отрицательные отзывы – всего по 100р.! [url=https://www.otzyvru.com]автошкола 61[/url] Перед тем как платить, клиенты всегда смотрят в интернете отзывы. На нашем сайте https://www.otzyvru.com, первом независимом сайте отзывов России, Вы можете разместить любой негативный отзыв на своего конкурента, низкое качество товаров и услуг, что они жулики и мошенники, и что после оплаты клиент ничего не получит! Начитавшись таких отзывов, все клиенты будут Ваши! Отзывы размещаются практически любые, в том числе от анонимных авторов! Отзыв размещается с гарантией, у конкурента не будет шансов снять его с публикации! Наш сайт https://www.otzyvru.com – это Ваш шанс обойти конкурента на повороте!
хотын иргэн
3 сарын өмнө
66.181.179.121
энэ нөгөө олон хүүхэд скүүтер гээч юмаар эрэмдэг болгож байгаа нөхөр биз дээ.явган хүн ч тайван явуулахгүй..Иргэдийн хуралд гаргахгүйн дээр.бизнесээ хамгаална гээд л зүтгэнэ.
хотын иргэн
3 сарын өмнө
66.181.179.121
энэ нөгөө олон хүүхэд скүүтер гээч юмаар эрэмдэг болгож байгаа нөхөр биз дээ.явган хүн ч тайван явуулахгүй..Иргэдийн хуралд гаргахгүйн дээр.бизнесээ хамгаална гээд л зүтгэнэ.
Төстэй мэдээ