alim.mn | 2024.10.15
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн ах урваач, шарваач

Жуковын Баяржавхлан гэх овог нэр их танил байгаа биз. НИТХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргийн есдүгээр тойрогт Жуковын Баяржавхлан нэр дэвших эрхээ авчээ. Түүнийг Хан-Уул дүүргийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн төрсөн ах гэдгээр нь хүмүүс андахгүй. Үүнийг Хан-Уул дүүргийн муур, нохой нь ч мэднэ дээ.

Тэрбээр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр горилж байсан юм. Гэвч түүнийг намаас нь нэр дэвшүүлээгүй тул АН-аас гарах хүсэлтээ өгч, тэр даруйдаа Иргэний зориг ногоон нам руу орсон билээ. УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшээд сонгогчдын итгэлийг дааж чадаагүй.  Харин энэ удаа эргэж "төрхөмдөө буцаж" дахин Ардчилсан намдаа элсэж, Чингэлтэй дүүрэгт хүч үзэх гэнэ. Төрсөн дүү Ж.Алдаржавхлан нь МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон юм. Харин төө зайгүй төрсөн ах нь зуны гурван сар нам дамжин, сонгуулийн квот горьдсоор санасандаа хүрч яваа хүн дээ...Гэвч улсууд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн урваач, шарваач ах гэж ярих болжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ