alim.mn | 2024.12.22
Сайд С.Бямбацогтыг “Дуут суманд ирэхэд чинь сум зооно” гэж сүрдүүлсэнээс болж уулзалтаа цуцалж цагдаад ханджээ

УИХ-ын сонгуулиар гишүүд, нэр дэвшигчид иргэд сонгогчидоор дүн тавиулдаг. Нөгөө талаараа өмнөх сонгуулийн сурталчилгаанд нь зүтгэсэн хүмүүсд амалсанаа өгсөн, тохирсоноо биелүүлсэн эсэхээ ам асуулгадаг. Тэгвэл энэ жилийн УИХ-ын сонгуулийн өмнөхөн Ховдод нэр дэвшсэн С.Бямбацогт үүнээс үүдэлтэй заналхийлэлд өртөж бүр шүүх цагдаадаа тулсан байна. Ховд аймгийн Дуут сумын Ө.Энхтүвшин нь өнгөрсөн сонгуулиар түүний сонгуульд “морь нохой” мэт зүтгэжээ. Гэсэн ч сайд гуай хариуд нь “дунд хуруу өгсөн” гэнэ. Ингээд суманд нь ирэхээс нь өмнө ийнхүү заналхийлжээ.

“...Чамайг 5 сарын 1-нд Дуут суманд нам шаанаа махаа минь, Сдаа, Чамд сум зооно хулгайч минь ...”
“... Чамайг 12 онд гишүүн болоход би үхтлээ зүтгэсэн. Түүний хариуд чи надад дунд хуруу өгсөн хогийн с-даа ...”

Энэ заналхийллээс айсан сайдтан Дуут суманд хийх уулзалтаа цуцлаад цагдаад ханджээ.

“... Миний бие энэ оны 4-р сарын 30-ны өдөр ажлаар Ховд аймгийн Жаргалант суманд ард иргэдтэй тайлан уулзалт хийгээд явж байсан. Тэгтэл миний өөрийн “ ” гэх фейсбүүк чат мессенжерт чатнаас “Чамайг нухнаа, калибертай очиж байгаад нухнаа” гэж нэг удаа биш олон удаа чат мессенжер бичиж миний амь насанд заналхийлж, дарамталсан. Ингээд би тухайн өдөр Жаргалант суманд уулзалтаа хийчхээд Дуут суманд ард иргэдтэй хийх уулзалтаа дээрх этгээдийн үйлдлээс болж цуцалсан. Учир нь миний амь насанд халдахаар заналхийлж байсан учраас төлөвлөсөн ажлуудаа цуцалсан...”

Цагдаа заналхийлэгчийг олж тогтоон шалгахад согтуудаа бичсэн болж таарчээ. Мөн галт зэвсэг эзэмшдэггүй нэгэн байжээ. Шүүх хэлэлцээд хэдийгээр шүүгдэгч сонгуулийн сурталчилгаанд ажиллуулсныхаа дараа дэмжлэг үзүүлээгүй гэх шалтгаануудаар сайдтаныг согтуурсан үедээ заналхийлсэн ч бодит хор хохирол, уршиг учруулаагүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Энэ хэрэг сайдтанд том сургамж болсон байх ... Ирэх сонгуулиар иймэрхүү явдал гаргахгүй биз дээ ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 сарын өмнө
66.181.181.51
Эр хүн хэлсэн ярьсандаа бат байх хэрэгтэй. . Хүн зарчихаад хэлсэндээ хүрдэггүй жул эр юм даа чи.
Зочин
3 сарын өмнө
66.181.181.51
Тэгээд гоншигноод буу сумдаа тулж л явдаг. Ямар их хууртсан болоод наад нөхөр чинь тэгсэн юм бол доо. ӨӨдтэй ч эр биш дээ чи.
Irgen
3 сарын өмнө
120.17.62.244
Hogiin hulgaichuudiig alchval ardiin baatar uhsen met jujiglej hushuu bosguulah blgui
Irgen
3 сарын өмнө
120.17.62.244
Hogiin hulgaichuudiig alchval ardiin baatar uhsen met jujiglej hushuu bosguulah blgui
Төстэй мэдээ