alim.mn | 2024.12.22
Өмнөговийн 60-тай эр согтуудаа Саппарогийн бие үнэлэгчид банкны картын кодоо хэлээд 1,9 сая төгрөгөө алджээ

Ч.Б, Б.Б гэх хоёр эмэгтэй бүлэглэн хохирогч Б.А-г согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь түүний “Хаан” банкны виза картыг авч Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “АТМ-745”-ээс бэлнээр 1,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “АТМ-444”-ээс бэлнээр 400,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 1,900,000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлан авсан гэх хэрэгт холбогджээ.

Хохирогч ийн мэдүүлжээ.

“...Би 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотод ирээд шууд Саппород орсон. Тэгээд биеэ үнэлэгч авахаар болоод үл таних 2-3 эмэгтэйтэй уулзаад халмиган /богино/ үстэй  эмэгтэйг дагуулаад шөнийн 00 цаг 30 минутын орчим Саппорогийн баруун талын АТМ-ээс 1,000,000 төгрөгийг бэлнээр гарган авсан ба ойролцоох дэлгүүрээс 0.70 литрийн “Эдэн” нэртэй архи, хэдэн лааз пиво аваад зочид буудалд орсон. Тэгээд бид хоёр архиа хуваан ууж байхдаа тухайн эмэгтэйд бэлнээр 250,000 төгрөг өгсөн ба хэсэг хугацааны дараа тэр эмэгтэй найзаа дуудсан. Сүүлд орж ирсэн махлаг биетэй эмэгтэй “надад мөнгө өгөхгүй юм уу” гэхээр нь 250,000 төгрөг өгсөн. Тухайн үед би холоос ирсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас амархан согтоод унтсан. Өглөө сэрээд утсаа үзтэл 1,500,000 төгрөгөөр, 400,000 төгрөгөөр гүйлгээ хийгдэж, нийт 1,900,000 төгрөгийн зарлага гарсан байсан. Миний хамгийн анх уулзсан буудалд орсон эмэгтэй 160-165 см өндөртэй, шар царайтай, 45-50 орчим насны, халимган үстэй байсан ...”

Гэрч ийн мэдүүлжээ.

“... Саппоро” худалдааны төвийн орчимд зогсож байхад 60 орчим насны архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ах ирээд “нэг сая төгрөг өгье, хоногоор явчих” гээд байсан. Тухайн хүн согтуу дээр нь хэтэрхий хөгшин тул явахгүй гэхэд дэргэд байсан Б.Ч эгчийг дагуулаад явсан ...”

Шүүгдэгчид ийн мэдүүлжээ.

“... Нэлээд ахимаг насны согтуу эрэгтэй хүн ирээд намайг “дагаад яв, хамт буудал орж архи ууя” гэхээр нь дагаж яваад тэр ах АТМ орж 1,000,000 төгрөг авсан. Замаараа архи пиво аваад зочид буудалд хоюулаа орсон. Буудал орсны дараа найзаа дуудсан. Тэгээд би тэр эрэгтэйг тасраад унахаар нь виза картыг утасных нь араас аваад найзтайгаа хамт гарч АТМ-ээс 1,500,000 төгрөгийг уншуулж бэлнээр авсан. Дараа ахин АТМ орж 400,000 төгрөг авсан. Өмнө нь хохирогч картнаасаа 1,000,000 төгрөг авахдаа надад кодыг нь хэлж өгөөд авхуулсан...”

Шүүгдэгчид хохирлоо барагдуулж гэм буруугаа хүлээсэн тул тус бүрийг нь нэг жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.

.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ