Иргэний харьяатын Өмнөд бүсийн мэргэжилтэн аав, дүү, ах, эхнэр болон салсан эхнэрийнхээ дансаар 854 сая төгрөгийн орлого олсон гэх ХЭРГЭЭС
Иргэний харьяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх мэргэжилтэн, улсын байцагч, ахлах мэргэжилтэн, Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Батзориг нь
өөрийн эцгийн Хаан банкны юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 47 удаагийн гүйлгээгээр 1,453,574.29 юань буюу 323,703,943.34 төгрөг, Голомт банкны дугаартай юанийн дансанд 2012 оны 12 дугаар сарын 07-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 163,056.56 юань буюу 36,650,020.52 төгрөг,
төрсөн дүү нарын хамтарсан Хаан банкны юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 926,841.27 юань буюу 260,262,865.27 төгрөг,
төрсөн ахынхаа Хаан банкны ******* дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565,303.87 юань буюу 119,554,501.46 төгрөг,
эхнэрийнхээ Хаан банкны дансаар 2012 оны 05 дугаар сарын 01- ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466,383.93 юань буюу 111,731,243.25 төгрөг,
салсан эхнэрийнхээ Хаан банкны дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4,102.94 юань буюу 971,695.10 төгрөг,
өөрийн Хаан банкны юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээ хийгдэж 5,002 юань буюу 1,266,950.64 төгрөг өөрийн болон бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3 584,264.67 юань буюу 854,141,219.58 төгрөгийн орлогыг өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд дахь сум дундын шүүх түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1,9 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилээр хасах ялаар шийтгэсэн. Харин прокурор илт хөнгөн ял шийтгэсэн хэмээн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хэргийг анхан шатны шүүх руу буцаасан байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ