Энэ хэрэгт 22 настай Б.Баясгалан, 23 настай Б.Болдбаяр нар холбогджээ. Б.Баясгалан нь найз охин Б.А-гийн хамт Сүхбаатарын талбайд явж байхдаа талбайн урд талын автомашины ил зогсоолд байрлуулсан БНХАУ-ын иргэн Шинэжил (Xinjilege)-ийн эзэмшлийн “... УНЗ” улсын дугаар бүхий “Тоёота Ланд Круизер-200” машины цоожлогдоогүй байсан баруун урд хаалгыг онгойлгож, голд байрлах эд зүйл хийх зориулалттай хайрцагнаас 500 ширхэг 100 долларын дэвсгэрт буюу нийт 50 мянган долларыг хулгайлж 171.2 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Харин Б.Болдбаяр нь найзыгаа их хэмжээний доллартой болсон болон хулгайнх зэргийг нь олж мэдээд Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” зочид буудлын 212-р өрөөнд байхад нь 13,2 мянган доллар буюу 45,9 сая төгрөгийг нууцаар авсан хэрэгт холдбогджээ.
Хохирогч ийн мэдүүлжээ.
Шүүгдэгчийн найз охин ийн мэдүүлжээ.
Харин Б.Болдбаярын хувьд доллар хулгайнх гэдгийг нь тэдний ярианаас олж мэдсэн байна. Ингээд тэр хоёрт машинаараа үйлчилж хаана нуугдвал цагдаад олдохгүй байх талаар зөвлөжээ. Тэр “зөвлөгөө”-ий дагуу “Рич” зочид буудалд ирэ өрөө аван мөнгөтэй болсоноо тэмдэглэн наргижээ. Энэ үеэр Б.Болдбаяр найзынхаа байрласан 212-р өрөөнд сэм орж хулгайн доллароос нь 13,2 мянгыг авчээ.
Хэрэгтний хохирогчийн машинаас хулгай хийж байгаа нь зогсоолын камерт тод бичигдсэн тул удалгүй баригджээ. Хэрэгтнүүд мөнгөө бараг үрж амжаагүй байжээ. Шүүх Б.Баясгаланд 1,8 жилийн хорих ял оноожээ. Харин найзынхаа хулгайн мөнгөнөөс “шомбодсон” Б.Болдбаярт зургаан сарын зорчих эрх хязгаарлах ял оноосон байна.