Дөрвөн настай охин “аав нэг эмэгтэй хүнийг хайраа гэж дуудаад байсан” хэмээн ээждээ “ховлоод” гэртээ зодоон дэгдээжээ
Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй А.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.С-тай хэрүүл маргаан үүсгэж, бие эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас биед нь зүүн нүдний зовхи, алимны салст, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ийн мэдүүлжээ.
“... эхнэр “хаагуур хэнтэйгээ архидаад банзалдаад яваад байгаа юм, гэрээс зайл” гэх мэтээр хэлээд намайг ямар ч үндэслэлгүй хардаад байхаар нь уур хүрээд хацар хэсэгт нь баруун гараараа таваас зургаан удаа алгадсан ...”
Харин эхнэр нь ийн мэдүүлжээ.
“...манай дөрвөн настай охин “аав нэг эмэгтэй хүнийг хайраа гээд дуудаад байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөртөө “чи одоо хүүхдийнхээ хажууд хүнтэй явдаг болчихсон юм уу?” гэтэл “чи битгий хуцаад бай” гээд нүүрэн хэсэг, зүүн хацар, зүүн нүд хэсэгт алгадсан...”
Шүүх охиныхоо дэргэд ам алдаад баларсан эрийг 100 мянган төгрөгөөр торгожээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 долоо хоногийн өмнө
202.55.188.36
гэр бүлийн хуулиндаа өөрчлөлт оруулхаар юм
Зочин
2 долоо хоногийн өмнө
202.55.188.116
Гэр бүлийн хуулиндаа өөрчлөлт оруулмаар.эрчүүд эхнэрээ араар тавих,зодох танхайрах ад бараг хуульгүй юм шив.өөгшүүлэх хүн ч цөөнгүй бна
Төстэй мэдээ