Монгол хүүхнүүд караокед хятад залуу булаацалдаж зодолджээ
38 настай, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй ...овогтой ... нь Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол “Айзам” нэртэй караокед иргэн ... -ын үснээс нь зулгааж, хөлөөрөө өшиглөж, нүүр лүү нь микрофоноор цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ийн мэдүүлжээ.
“ ... Хохирогч гэх эмэгтэй намайг өөрийн найз гэх хятад хүнтэй хардсанаас болж маргаан үүссэн. Намайг цохих гэж байх шиг болохоор нь би микрофон аваад шидсэн. Хохирогчийн биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Гэрч ийн мэдүүлжээ.
“... Баахан хүүхнүүд нэг хятад залуугийн хамт орж ирсэн. Удалгүй хоёр нь бие биенээ үсдээд зодолдож эхэлсэн. Тэгээд аргагүй цагдаа дуудсан ...”
Шүүх шүүгдэгчийг 750 мянган төгрөгөөр торгожээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 долоо хоногийн өмнө
103.212.116.184
ANUSDI80955877BOOWN.XXI
Төстэй мэдээ