alim.mn | 2024.10.15
ИХН-ын дарга аа, хүүгээ авчрахгүй юм уу?

   Иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн IHC койныг гаргасан "Их Бит" ХХК-ийн ард О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, Б.Идэр-Од нар байлаа. Сошиалд олон дагагчтай инфлюнсер Б.Идэр-Од энэ мөнгийг татан төвлөрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэхэд маргах хүн гаргахгүй биз. Асуудал эхлэхээс өмнөхөн Б.Идэр-Од гэнэтхэн гадагшаа явсан.

 Б.Идэр-Од тус компаниас хувь эзэмшихээ больж, гадаадыг зорьсон. Ингээд "эзэн холбогдогч"-оор гурван хүн үлдсэн. Тэр гурав 461-р ангид хоригдож, баригдаж тавигдаад явсан. Хамгийн харамсалтай нь нэг нь учир битүүлгээр амиа алдсан билээ. Талийгаач Б.Эрхэмбаяр нүүр хуудастаа "Б.Идэр-Од оо, чамайг ямар нэг зүйл хэлэх болов уу гэж зөндөө хүлээлээ. Үнэндээ Б.Идэр-Од өөрөө гараагүй, бид түүнийг гаргасан" гэж бичсэн. Б.Идэр-Од хариу өгөөгүй.

  Харамсалтай нь эхнэр хүүхэдтэй, амьдрал нь ид цэцэглэж явсан 30 гаруйхан настай залуу залуу учир битүүлгээр нас барсан билээ.

Б.Идэр-Од олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн инфлюнсер, залуусыг зөвд, боловсролд уриалан дууддаг нэгэн. Түүний зам мөр үргэлж зөв, цэвэр байх учиртай. Мөн ээж нь улстөрч Ц.Оюунгэрэл учраас тэр мөн л зөв байх учиртай нэгэн. Тийм ч учраас "Их Бит"-ээс гарсан нь нэг талаар "Буруу юм руу явж байгааг нь мэдээд эрт нэрээ татаж авсан хэрэг үү" гэсэн хардлагыг үүсгэдэг. Өдгөө Б.Идэр-Од гадаадад байгаа тухайгаа ч, IHC койны талаар ч байр сууриа огт илэрхийлээгүй байгаа. Гэхдээ цахим хуудастаа тогтмол алтан сургаал үгэн пост оруулдаг хэвээрээ. Эх орондоо ирдэггүй нь хачирхалтай.

Энэ тухай, мөн хүүгийнх нь талаар ээж Ц.Оюунгэрэлээс сурвалжлагч тодруулж асуухад “Би ямар ч асуултад хариулахгүй. Мэдээлэл өгөхгүй” гэж хариулсан байдаг.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bat
1 долоо хоногийн өмнө
176.2.144.96
baliar jartaisan mal ehteige tarsan luiwarchin hudalch ej n gej amerik uwguni dewsger bol har turanhai gichii
Төстэй мэдээ