БХБЯ-ны “Шилэнд данс”-нд төсөвтэй холбоотой 79 гэрээ, 48 шийдвэрийг оруулаагүй нь илэрчээ
“Шилэн данс”-ныхуулийг шийдэмгий зөрчиж байсан яамдын нэг нь Х.Баделханы тэргүүлдэг БХБЯ юм. 2018 онд энэ яамныхан Шилэн дансны нэгдсэн мэдээллийн санд дутуу цэс үүсгүүлээд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 8 болон 9 дүгээр зүйлд заасан мэдэгдлийг байрлуулаагүй байжээ. Түүнээс илүү ноцтой нь төсвийн хөрөнгө мөнгө захиран зарцуулсан 48 шийдвэр, 79 гэрээг “Шилэн данс”-нд оруулаагүй нь илэрсэн байна. Энэ хариуцлагыг яамны сайдаас гадна ХШҮДАГ-ын дарга Н.Нарантуяа үүрэх учиртай.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ