Завханы эмэгтэй хутга барьж дайрсан согтуу нөхрөө бүсээр боомилж хөнөөсөн ХЭРГЭЭС ...
Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн харьяат, 38 настай Б.А нь “Ханангийн Цагаан худаг” гэх газарт байхдаа нөхөр А.Б-тай үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүний хоолойг хар өнгийн куртикний бүсээр боож амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос энэ хэргийг “хүнийг санаатай алах” гэснээр зүйлчилж анхан шатны шүүх энэ яллах дүгнэлтийн хүрээнд шийдсэнийг шүүгдэгчийг өмгөөлөгч эсэргүүцсэн.
“... Миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Харин санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас хүнийг алах үйлдэл, эсхүл аргагүй хамгаалалт гэж үзэхээр байна. Амь хохирогчийн байнгын дарамт, гэр бүлийн хүчирхийлэлд дунд байхад тэр тусмаа өмнөх өдөр нь шөнө нь ална гээд заналхийлж байхад, хутга барьсан эрэгтэй хүн ална гээд дайраад байхад "санаа сэтгэл" тайван амгалан хүлээж авах уу? ийм доромжлол, айдас мэдрэх таатай байх уу? энэ бол хэвийн байдаг, хүчтэй цочрол огт өгөхгүй үйлдэл гэж үү? хүн бүр сэтгэл зүйн хувьд өөр боловч ийм зүйлд маш ихээр цочрон хүлээж авах нь хэнд ч тодорхой ойлгомжтой...”
Харин прокурор ийн мэдэгджээ.
“... Шүүгдэгч нь уг хэргийн үед түр зуурын сэтгэл хөдлөлд орох буюу айж сандрах цочрол орсон байх боловч өөрийнхөө үйлдлийг хянах чадваргүй болсон гэж үзэх боломжгүй. Яагаад гэвэл хүчтэй сэтгэл гутралын үед ухамсарт ухаан түр алдагдах ёстой бөгөөд энэ нь өөрийн хийж буй үйлдлээ хянах боломжгүй болно гэсэн үг юм . Хэрэг болохын урьд шөнө хүмүүс талийгаачийнд архидан согтуурсан байдаг. Өглөө болтол хүмүүс байсан байдаг. Эхнэр, нөхөр хоёр маргалдсан асуудал байдаг. Талийгаачийнд байсан хүмүүс үүрээр тарж явж, амь хохирогч, шүүгдэгч нар гэртээ үлдсэн байдаг. Амь хохирогч маш хүнд зэргийн согтолттой байсан. өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байсан гэсэн дүгнэлт гарсан байдаг. Шүүгдэгчийн бүс аваад амь хохирогчийг боогоод тодорхой хугацаанд боолтыг татаж байх үедээ миний үйлдлийн улмаас хүний амь хохирч болно гэдгийг ухамсарлах боломжтой байхад үйлдлээ үргэлжлүүлэн хийснээр хүний амийг хохироосон нь санаатайгаар хүний амийг хохироосон гэж үзэхээр байна...”
Харин шүүгдэгч ийн мэдүүлжээ.
“...Намайг уучлаарай. Гэмт хэрэг үйлдсэндээ их харамсаж байна. Тухайн үед нөхрийгөө ална гэж бодоогүй, амьд гарна л гэж бодож байсан. Талийгаач намайг ална гэж удаа дараа сүрдүүлдэг байсан. Олон удаа амиа авч гарч байсан. Архи уухаараа гартаа таарсан зүйлээ авч ална гээд орилдог байсан. Намайг буудах гэж хий бууддаг байсан. Цагдаагийн байгууллагаар шалгуулж бууны хэргийг шийдвэрлүүлж байсан. Хоёр удаа гэмт хэрэг үйлдэж байсан. Архи битгий уу архи ууснаас болж маргаан болж байна гэж хэлэхээр би 16 настайгаасаа хойш архи уусан, гарахгүй гэдэг. Нэг удаа ногооны талбайд ногоо хурааж байсан чинь ирээд ална гээд байсан. Олон хүн байсан тулдаа салгасан. Хадам ээжтэй хамт байхад найзтайгаа цуг ирээд согтуу хутга бариад чамайг ална гээд хөөж байсан. Тухайн үед ээж, найз хоёр нь салгаж байсан. 2022 оноос хойш айдас түгшүүртэй амьдарсан. Согтуу ирвэл яана аа гэж боддог байсан. Нас барахынхаа намар 2-3 удаа намайг ална гэж хутга бариад дайрч байсан. Хотондоо орж нуугдаж байгаад нагац эгчийнх рүүгээ явж хоночхоод, өглөө нь ирдэг байсан. Тухайн үед дайрахаар нь ор луу түлхсэн чинь түрүүлгээ хараад унасан. Дээр нь гараад тэвэрч дараад хутгыг нь авах гээд янз бүрээр үзээд хүчрээгүй. Тухайн үед гэнэт юу болсон юм орны толгойд байсан куртикний бүсийг зүүн гараараа аваад хүзүүгээр нь оруулаад татсан ба нэг мэдсэн нөхөр хутгаа хаясан. Тэгээд би болиод үзэхэд ухаан алдсан байсан. Ухаан оруулахын тулд цээжин дээр нь дараад хацрыг нь зөөлөн алгадсан ч ухаан ороогүй...”
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 сарын өмнө
66.181.188.12
Хуцаач Завханд Чулуут гэж сум байдаггүй юм. Зөв юм бич
Зочин
2 сарын өмнө
202.9.40.76
Ер нь бол олон удаа ална гэж занал хийлж, олон ждаа эхнэр нь бусдын тус дэмээр амиа хамгаалж үлдэж байсан гэрчтэй гэмт хэрэг байна. Ер нь нэг өдөр алуулсан байхад гайхах зүйлгүй ийм тодорхой хэрэг дээр прокурор ухаалаг бус ял өгч, шүүгч нар нь ч гэсэн бодит амьдралаас хол шүүгч таарсан бололтой. Бараг эмэгтэй нь алуулсан бол зөв гэхээр шийдвэр гарсан ч юм шиг!
Зочин
2 сарын өмнө
202.9.40.76
Ер нь бол олон удаа ална гэж занал хийлж, олон ждаа эхнэр нь бусдын тус дэмээр амиа хамгаалж үлдэж байсан гэрчтэй гэмт хэрэг байна. Ер нь нэг өдөр алуулсан байхад гайхах зүйлгүй ийм тодорхой хэрэг дээр прокурор ухаалаг бус ял өгч, шүүгч нар нь ч гэсэн бодит амьдралаас хол шүүгч таарсан бололтой. Бараг эмэгтэй нь алуулсан бол зөв гэхээр шийдвэр гарсан ч юм шиг!
Төстэй мэдээ