alim.mn | 2024.12.22
Нөхөртэй нь явалдсан эмэгтэйг ЗУРГААН цаг зодоод хутга тулган жирэмсэний тест дээр хүчээр шээлгэжээ

34 настай эмэгтэй И.А нь 2023 оны 9-р сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4-р хорооны ... тоотод байрлах хашаандаа болон “Тоёота приус 30” маркийн автомашиндаа хохирогч Н.Н-г өөрийн нөхөр Б.Б-тай хардсаны улмаас түүнтэй маргалдаж, жирэмсэн болохыг мэдсээр байж 6 цагийн турш онц харгис хэрцгий аргаар түүнийг үсдэж, нүүр лүү нь алгадах, дээрээс нь дэвсэх, чирэх, цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж умайн булчингийн чангарал, хоёр нүдний дээд зовхи, дух, хөхлөг сэртэн, хүзүү, хамар, чих, бугалга, шуу, сарвуу, цээж, хэвлий, гуя, ташаа, нуруу, өгзөг, бэлэг эрхтэн, өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүү, зүүн шуу, тохой, шилбэ, өвдөгт зургаралт бүхий олон тооны шарх гэмтэл учруулсан гэмт хэргийг хохирогчийг “жирэмсэн болохыг мэдсээр байж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Мөн хохирогч Н.Н-г тодорхой үйлдэл хийлгэхээр буюу жирэмсэн эсэхийг нь тестээр шалгахаар хүч хэрэглэн биед нь халдан зодож, хутга хэрэглэн ална гэж заналхийлэн хүчээр шээлгэж заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ. 

Хохирогч ийн мэдүүлжээ.

“... А нь надтай ярилцах хэрэгтэй байна чи Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Сансар худалдааны төв дээр хүрээд ир гэхээр нь очсон. Гэтэл тэрээр  намайг таксинаас буутал шууд зодож эхэлсэн. Үсдээд нүүр лүү алгадсан, дээрээс дэвссэн, шавар дээр чирсэн. Би намайг битий зодооч, би жирэмсэн гэхэд “энэ хүүхэд манай нөхрийн хүүхэд мөн үү би та хоёрыг алчихаад өөрөө шоронд орно” гэсэн. Тэгээд намайг жирэмсэн эсэхийг үзэх гээд нэг найзаа  жирэмсний тестэд явуулсан. Жирэмсэний тест аваад ирэхэд намайг  шээ гэсэн. Би шээхгүй гэтэл А хутга гаргаж ирээд намайг хутгална гээд айлгасан тул би хүчээр би шээсэн. Тэгээд шээсэн чинь тестээр жирэмсэн гэж гарч ирсэн бөгөөд миний хүүхдийг гаргана гээд намайг дахин зодож эхэлсэн. Тэгээд тухайн эмэгтэй намайг шөнийн 00 цагаас хойш үүрийн 06 цаг хүртэл зодож яргалсан. Өглөө нөхөр нь гэртээ ирж харагдсан. А нөхрөө хараад хашаанаасаа машинаа унаад намайг машиныхааурд суулгаад араас нь гарсан. Нөхрөө машиныхаа ард суулгасан. Тэгээд явж байтал нөхөр нь явдал дунд арын суудлаас шууд үсэрч буусан. А машинаа зогсоон буугаад нөхрийнхөө араас хөөхөд нь би машиных нь бүх хаалгыг хаагаад унаж зугтаасан. Зугтахдаа намайг айлгаад байсан  хутгыг нь цонхоор шидэж хаясан. Тэгээд би гэртээ ирсэн. Миний бие нэлэнхийээ хөхөрч няцарсан байна. Мөн миний зүүн талын хөмсөг, шанаа эрүү хэсэг хавдсан байна. Мөн хавирга хугарсан мэдрэмж төрж байна амьсгалж чадахгүй байна. Нуруу их өвдөж байна. Миний гол айж байгаа зүйл бол миний хүүхэд зулбасан байх вий гэхээс айж байна. Би өмнө нь жирэмсэн болоод зулбасан юм. Тэгээд дахин эмчилгээ хийлгэж байгаад журамсэн болсон юм ...”

Жирэмсэний тэстенд шүүгдэгчийн үеэл эгч нь явжээ.

“...Би өөрийн үеэл дүү И.А-ийн гэрт нь очсон. Тэгтэл түүний нөхөр болох Б-ийн гар утас руу нэг эмэгтэй  залгасан. Б-ийн гар утас нь А-т байсан юм. Тэгээд тэр эмэгтэйтэй утасны цаанаас хэрэлдээд байсан. Удалгүй тухайн эмэгтэй манай дүүтэй уулзах гээд ирсэн. Тэгээд тэр хоёр зодолдож эхэлсэн. Манай дүү А тухайн эмэгтэйг хацарт нь алгадаад өшиглөж зодож эхэлсэн. Тэр эмэгтэй би танай нөхрөөс жирэмсэн болсон гэхээр нь шалгахаар болж би эмийн сан явж жирэмсний тест авч ирсэн. Манай дүү А тухайн эмэгтэйд жирэмсний тест өгөөд тэгээд шээлгэхэд жирэмсэн гарсан. Тэгээд л би гэртээ харьсан. Түүнээс цааш өөр юу болсон талаар мэдэхгүй...”

Харин шүүгдэгчийн нөхөр буюу “хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур” ийн мэдүүлжээ.

“... Манай ажилд Н.Н гэх эмэгтэй орсон. Тэгээд тухайн эмэгтэйтэй би утсаар ярьж харилцаж эхэлсэн. Энэ тухай манай эхнэр И.А мэдээд хэрүүл маргаан үүсгэхэд би үгүйсгэсэн. Тэгтэл би Н гэх эмэгтэйтэй дахин харилцаж байгаад эхнэртээ дахин баригдсан. Эхнэр уурлаад сална гээд тэгээд бид хоёр  хэрэлдсэн. Хэрэлдээд би гэрээсээ гараад явсан.  Намайг  гэртээ байхгүй үед эхнэр И.А нь Н гэх эмэгтэйтэй уулзаад тэгээд хэрүүл маргаан болж улмаар хоорондоо зодолдсон байсан. Тэгээд  шүүх цагдаа болсон байна лээ.  Би энэ талаар сүүлд нь мэдсэн...”

Шүүх шүүгдэгчийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсанд нь 500 мянга, бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэлд нь 800 мянган төгрөгийн торгуул ногдуулж  нийт 1,3 сая төгрөгөөр торгожээ

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 сарын өмнө
59.153.112.95
Зэрлэг хүнд торгууль өгөөд болчихдог нөхөр ч гэсэн хариуцлага хүлээх л асуудал байлтай
Зочин
2 сарын өмнө
66.181.177.106
Ер нь яах гэж хүний нөхөртэй явалддаг юм бол. Ийм мэт аль аль явалдсан этгээдүүдэд яг ямар хуулийн заалт байдаг бол... Ингээл гэр бүлийн гадуурх харилцааг дэмжээд бх ёстой ч юмуу...
Зочин
2 сарын өмнө
66.181.183.156
хүний нөхөртэй явалдсан эмэгтэйд , бас нөхөр шүү юмны зөв болчлоо, хууль ийм нөхцөлд үйлчлэх ёстой
Зочин
2 сарын өмнө
202.126.88.170
Ингэж өөрийн гараар шийдсэн нь зөв
Иргэн
2 сарын өмнө
66.181.188.123
Үр хүүхэд хань ижилтэй хүний амьдрал үймүүлдэг шарвагнасаар байгаад хүүхэд өнчрүүлдэг балай хүүхнүүдийн буруу ш дээ.Эмэгтэй хүн л хормойгоо хумиж явахгүй бол эрчүүд бүтэхгүй. Эрчүүд дордуулчихаад л зарим нь гудманд гарчихдаг нь үнэн.
Зочин
2 сарын өмнө
66.181.186.232
Мөнгөө Мөөмийн өрөөсөн дугуй бна тэр нөхөртэй нь явалдсан хүүхэн
Хүн
2 сарын өмнө
103.57.93.208
Янхан шангаа хүртэж
Emegtei xuni bxor torguuli good yadagchgui eregtei xuni bsn bol niigmeeree uzen ydaad olon jiliin yl
2 сарын өмнө
103.161.242.123
Zaluu
Зочин
2 сарын өмнө
103.212.117.239
Гэр бүлийн гадуурх иймэрхүү явдалд хариуцлага тооцдог сайн хуультай байхгүй бол хохирогч нь хэн юм бэ гэдгийг хуулий н үүднээс шийдэхэд хэцүү байшд.

1 сарын өмнө
202.126.88.201
Хүний нөхөртэй явалддаг заваан бузар царайлсан гичийнүүдийг нүүрлүүн хүчил цацаад эр эр тоохгүй эрлэг2 тоохгүй болгочихмоор санагддаг.Эсвэл үсийг нь хусаад дахиж хүний нөхөртэй явалдхааргүй болтол нь тэмдэг тавих хэрэгтэй
Зочин
1 сарын өмнө
202.126.88.201
Хүний нөхөртэй явалддаг заваан бузар царайлсан гичийнүүдийг нүүрлүүн хүчил цацаад эр эр тоохгүй эрлэг2 тоохгүй болгочихмоор санагддаг.Эсвэл үсийг нь хусаад дахиж хүний нөхөртэй явалдхааргүй болтол нь тэмдэг тавих хэрэгтэй .Гэр бүлийн хуулиа чангалаачээ!!!Өчнөөн хүүхэд өнчрөөд өчнөөн өрх толгойлсон ээж амьдралаа авч явах гэж зүдэрч байна.Монголоор нэг ДОХ ТЭМБҮҮ завхайрал ...

Төстэй мэдээ