“Ланд-200”-гийн жолооч “приус”-ийн эзнийг “наад батарейгаа зайлуул” гэснээс болж эхнэрүүд нь зам дээр зодолджээ
Энэ зодоонд хоёр нөхөр нь заамдалцаад зогсож байсан бол хоёр эхнэр нь зодолджээ. Харин хүүхдүүд нь машиныхаа цонхоор хараад сууж байсан гэнэ. “Приус-20”-ын жолоочийн эхнэр 28 настай Г.М болон “ланд-200”-гийн жолоочийн эхнэр 34 настай Э.Ц нар нь Цэцэрлэгт хүрээлэнгийн замын дагуу хөдөлгөөнд оролцож байгаад “том машинтайгаараа дээрэлхлээ” гэх шалтгаанаас харилцан зодолдож бие биедээ зулайн хуйхны цус хуралт, үс халцралт, хоёр өвдөгний цус хуралт хамар цээж, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.
“Ланд-200”-гийн жолоочийн эхнэр ийн мэдүүлжээ.
“... Тэр эмэгтэй үснээс зулгаагаад би арагш савж унасан. Миний үс маш ихээр унаж байсан учраас “миний үсийг ийм их зулгаасан байна” гэж хэлсэн чинь тэр эмэгтэй над руу улаан галзуу дайраад байхаар нь цээж хэсэг рүү нь түлхэж өөрөөсөө холдуулсан. Тэгтэл дахиад миний үснээс зулгаагаад дээрээс дарсан. Тэр үед би тусламж гуйж “энийг аваач ээ, намайг аллаа” гэж хашхирсан. Мөн миний толгой руу гараа атгаж байгаад олон удаа цохисон, хөлөөрөө биеийн бөөр, хэвлий хэсэг рүү өшиглөөд байсан. Тэр эмэгтэйн нөхөр “чи миний машиныг батарей гэлээ” гээд манай нөхөр лүү дайраад боох гэсэн. “Чи том машинтай гээд дээрэлхээд байгаа юм уу, чамайг алчихъя” гэх мэт зүйл ярьсан. Машины багажаа онгойлгоод эхнэрээсээ “торцоов хаана байгаа юм” гээд асуугаад байсан. Би маш их гомдолтой байгаа, тухайн үед хүүхдүүдийнхээ хажууд бусдад зодуулсан, миний хүүхдүүд рүү ус цацсан, энэ явдлаас болж маш их сэтгэл санаагаар унасан...”
“Приус-20”-ийн жолоочийн эхнэр ийн мэдүүлжээ.
“... Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгсэлд байсан эрэгтэй нь нөхөр бид хоёрт “наад батарейгаа зайлуул” гэхээр нь нөхөр “энэ машин биш юм уу” гэхэд “биш батарей” гэж доромжилсон. Нөхөр “тэгвэл “чиний Ланд чинь ямар машин юм” гэхэд эхнэр нь “энэ бол цул алт” гэсэн. Ланд-200-гаас бууж ирсэн эмэгтэй намайг түлхэж өвдгөөр газар унагаасан. Энэ үед би маш их айсан. Би тэр үедээ өөрийгөө жирэмсэн гэдгээ хэлж, “эгчээ болиоч ээ” гэхэд тэр эмэгтэй “би ч гэсэн жирэмсэн” гэж тавлаж инээж ирээд үснээс зулгааж толгой руу цохисон. Нөхөр нь гэх эрэгтэй манай нөхрийг “нохойн гөлөг минь, миний алтан гинж алга болчихлоо, наагуураа мөлхөөд хай” гэсэн. Тэгээд Баянзүрхээс цагдаа нар ирэх хүртэл тухайн хоёр хүн нөхөр бид хоёрыг хэл амаар маш их доромжилж дээрэлхсэн...”
Шүүх хоёр эмэгтэйг тус бүрийг нь 1,2 сая төгрөгөөр торгожээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 сарын өмнө
122.201.31.76
Yachihsan uhamsar ni ulandaa orchihson ym be niigemeeree neg tiim hund bayarhsan jaahan muuhan huvtsastai yavsan ch yalgaj haritssan setgehgui ni eruul bus
Эрхий хуруу
2 сарын өмнө
103.140.10.207
Тэр цул алт унаад явж байгаа хүнд наад 1.2 сая чинь юу юм бэ. Зүгээр яваа хүмүүсийг өдсөнөөр нь ландтай хүмүүст хариуцлага тооцооч. Хүнд гай болсон далдайсан гөлөгнүүд байх юмаа.
Эрхий хуруу
2 сарын өмнө
103.140.10.207
Тэр цул алт унаад явж байгаа хүнд наад 1.2 сая чинь юу юм бэ. Зүгээр яваа хүмүүсийг өдсөнөөр нь ландтай хүмүүст хариуцлага тооцооч. Хүнд гай болсон далдайсан гөлөгнүүд байх юмаа.
Төстэй мэдээ