“Бос чамайг өөр хүнээс жирэмсэн боллоо гэж зүүдэллээ” хэмээн эхнэрээ өшиглөж сэрээгээд зоддог хартай эрийг шийтгэжээ
Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 28 настай эрэгтэй Хэрээд овгийн Э овогтой С нь гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ... -ийг үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн цохиж, зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний зовхи, эрүү, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч ийн мэдүүлжээ.
“... 2023 оноос хойш намайг гэр орноос гаргадаггүй, найз нөхөдтэй уулзуулахаа больсон. Тийм болохоор би гэрээсээ гараад байдаггүй. Хааяа ганц хоёр удаа гарах тохиолдол байна. Тэр үед "гадуур гарлаа, ирэхээ мэдэхгүй явлаа, хурдан ир п-да минь" гэх зэргээр араас дарамталдаг. Гэртээ очихоор “хаагуур яваад ирсэн юм. хэнтэйгээ унтаж хэвтээд ирсэн юм, танай найзууд гэж дандаа янхан, явдалтай юмнууд” гээд дайрна тэгээд зодно. Би өөрөө ч хааяа гэртээ согтуу ирнэ. Тэгээд хоорондоо зодолддог байсан. Манай нөхөр 2024 оны 05 дугаар сарын 02-ны өглөө ******* аймаг руу явсан. 03-ны өглөө залгаад “би буруу хүнтэйгээ суусан байна. чи явдалтай. чи ичдэггүй юм уу” гээд над руу загнаад, уурлаад хэл амаар доромжлоод, олон залгаад байхаар нь утсаа аваагүй юм. Орой нь 20 цагийн үед нөхөр гэртээ ирээд “яадаг гэнэ” гээд над руу дайраад, янхан гичийгээр дуудаад миний хоёр шанаа хэсэгт гараараа хэд хэд алгадан, зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж, үснээс зулгаагаад толгой руу будааны дэрээр хэд хэдэн удаа цохисон. Тэр үедээ нөхөр намайг “Миний эрхтэнг хөх, чи яасан их хүнтэй унтаж хэвтдэг юм. Ямар их бачуурдаг юм. Ийм юм дутагдаад гарч ороод байдаг юм уу” гээд бэлэг эрхтэн рүү хуруугаа хийгээд чанга татаад байсан. Тэгээд хоолойг боогоод тэр шөнөжингөө зодож хоносон. Маргааш өглөө нь намайг унтаж байхад нуруу руу өшиглөж сэрээгээд “бос п-да минь, яваад жирэмсний тест аваад ир, чамайг жирэмсэн болсон байна гэж зүүдэллээ, хэнийхээ шээсийг тээгээд ирсэн юм” гэж уурлаад хоёр шанаа руу олон удаа алгадаад, үснээс зулгаагаад толгойгоор буйдан руу савсан. Тухайн 05 дугаар сарын 03-ны оройноос 04-ний шилжих шөнөжингөө нөхөртөө зодуулсан. Намайг уйлахад нөхөр “худлаа баашиллаа” гэж загнасан. 05 дугаар сарын 04-ний өдөр аймагт “Жавхлант шарга” болж байсан. Өглөө нь миний нүд хөхөрсөн байсан. Нөхөр намайг “морь үзэхээр явъя” гэхэд нь би “нүд ийм болсон байхад яаж явах юм” гэж хэлэхэд “чи гадуур янхандаад явахдаа ичдэггүй байж юундаа ичээд байгаа юм” гээд намайг үсдэж чирээд буйдан руу саваад зодсон ...”
Шүүх хардалтын донтой эрийг гэр бүлийн хүчирхийлэлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bat
1 сарын өмнө
176.2.129.205
ergu huhen be im setgetsin uwchtei sulraltai lalartai uhsen e hij hamt amidrad bdin be mongolchud gej bugd medrel mutai pizda mar nuhur zodod ehner bazad ged l hant amidrad bna tsusnoirtod eruler setgej amidarch chadaha bolison lalrin hog sharnud erul hun bol heze im amidral husehgui ali ert salna
Bat
1 сарын өмнө
176.2.129.205
ergu huhen be im setgetsin uwchtei sulraltai lalartai uhsen e hij hamt amidrad bdin be mongolchud gej bugd medrel mutai pizda mar nuhur zodod ehner bazad ged l hant amidrad bna tsusnoirtod eruler setgej amidarch chadaha bolison lalrin hog sharnud erul hun bol heze im amidral husehgui ali ert salna
Төстэй мэдээ