alim.mn | 2024.11.15
ЭЗХЯ-ны гадаад томилолтын 236 саяын зардалд Л.Гантөмөрийн ивээлээр Баабарын гүйцэтгэх захирал “хөөрхөн” хавчуулагджээ

Соёлын яамны гадаад томилолтын зардлын дээд амжилтын араас Л.Гантөмөр сайдтай ЭЗХЯ шил даран хурдтай нэхэж явна. Яамны шинэ удирдлага бүрэлдэхүүн ажилдаа орсоноос хойш одоогийн байдлаар 236 сая төгрөгийг гадаад албан томилолтонд зарцуулжээ. Үүнээс хамгийн өндөр нь Пакистанд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд яамныхаа нэг шинжээчийг оролцуулахад 82 сая төгрөг гаргажээ. Энэ мэргэжилтний араас сайдтан зөвлөхүүдийнхөө хамт гадаад томилолтын зардлыг үрэлцсэн байна. 10-р сард сайдтан Германы Хамбургийн тогтвортой байдлын чуулга уулзалт хэмээх нэрнээс нь үзэхэд гадаад бодлогийн чиглэлийн байж магадгүй арга хэмжээнд зөвлөхүүдээ дагуулан 33 сая төгрөгөөр явжээ. Сонирхолтой нь энэ томилолтонд хэвлэлийн магнат алдарт Баабарын “Нэпко” компанийн захирал багтжээ. Сайдтан өөрөө тушаал гаргаж хувийн компанийн ажилтныг томилолтын бүрэлдэхүүнд багтаасан нь ивээлдээ “багтаасан”-ы шинж биз. Гэхдээ манай номын зах зээлд гурван тэрбумын ном зарсан гэдэг Баабар ажилтандаа гадаад томилолтын мөнгө өгч чадахгүй болсон бололтой. Энэ яамны гадаад томилолтонд сайдтаны орон тооны болон орон тооны бус зөвлөхүүд “манлайлжээ”. Хамгийн олон явсан нь зөвлөх Д.Алтангэрэл болж байна. Өнгөрсөн 9-р сард л гэхэд сайдын зөвлөх Ц.Эрдэнэбатаар удирдуулсан яамны 16 ажилтан 33 сая төгрөгөөр Өвөрмонголыг тойроод иржээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ььлл
2 долоо хоногийн өмнө
66.181.184.141
Өмхий Баабар
Төстэй мэдээ