alim.mn | 2025.03.12
62 настай эмэгтэй Туркээс явуулсан "мөсийг" хүүгийнхээ зааж өгсөн "нууц" газруудад шөнө аваачиж тавиад баригджээ

Бараа судлал мэргэжилтэй, тэтгэвэрт суудаг, нөхрийн хамт амьдардаг 62 настай нь эмэгтэй Ш ... овогтой Х ... нь хар тамхины наймаачдын тухай кинонд гардаг шиг “ажиллагаа”-г шөнийн цагаар гүйцэтгээд цагдаад баригджээ. Тэрээр хүүгийнхээ Турк улсаас “Дээж” каргогоор явуулсан сэтгэцэд нөлөөтэй хориотой бодис болох мөсийг хүлээж аваад таван боодол мөсийг шөнийн цагаар ерөнхий боловсролын 3...-р сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талын гүүрэн гарцын хажууд байх дулааны шугамын дээд талын зүүн талын буланд,  ерөнхий боловсролын 5...-р сургуулийн урд талын автобусны буудлын хажууд байх "Анар авто сервис" гэх самбарын арын хэсэгт,  Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Миний зах" сүлжээ дэлгүүрийн урд байх "Амтлаг хуушуур” гэсэн хаяг бүхий ТҮЦ-ны баруун хойд буланд,  мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын манаачийн байрны урд булангийн хэсгийн тоосгон доор бас  баруун урд хэсэгт тус тус хийгээд баригджээ. Эдгээр бүх нууц газруудыг хүү нь хэлж өгсөн гэнэ.

Нууц газруудад нууцаар мөс тавьсан тэтгэвэрийн эмэгтэй ийн мэдүүлжээ.

“...Миний бие хүүгийнхээ явуулсан дугаарын дагуу залгаж яриад Хан-Уул дүүргийн “Дээж” гэр каргоноос хоёр тээшийг тосож аваад гэртээ ирэхэд оройн 23 цаг болсон  учир унтаж амраад өглөө сэрэхэд хүүхэд зурвас бичсэн байсан. Уг зурвастаа ус халаагчин дотор зургаан ширхэг боодолтой юм байгаа, битгий задлаарай гээд хаягууд бичсэн байсан. Би хүүдээ хүмүүсийн юмыг хээр тавьж байхаар ээж нь хүргээд өгчих үү гэхэд хэрэггүй хүмүүс нь өөрсдөө авна гэж хэлсэн. Би өдөр 11 цагийн үед гэрээсээ гарч заасан хаягууд дээр таван боодол зүйлийг тавиад эргэж гэртээ иртэл нэг боодол нь өмдний халаасанд үлдсэн байсан. Намайг гэрийн гадаа ирэхэд цагдаа нар ирж, та хар тамхины ачааг тосож авсан байна гэж хэлсэн. Тэр үед би маш их айж сандарсан, шууд буруу юм хийснээ ойлгож, уг зүйлсийг байцаагч нар мэдээгүй байхад би өөрөө дагуулж яваад тавьсан газруудаасаа авч өгсөн. Миний унаж явсан машинд нэгжлэг хийх үед саван дотор сүү өргөж байсан амны том халбага байсан. Үүнийг байцаагч хурааж аваад шинжилгээнд өгсөн, гэтэл бодис илэрсэн гэж гарсан. Би маш их гайхаж байна. Хар тамхийг халбагаар хутгаж зарсан гэсэн үг үү... Мөн шинээр авсан жин байсан. Тэрнээс бас илэрсэн гэж хэлсэн. Би одоо 62 настай, бие муутай хөгшин хүн. Найман жилийн ял эдлээд 70 настайдаа гарч ирнэ гэхэд үнэндээ итгэлгүй байна ...”

Харин прокурорын мэдэгдсэнээр шүүгдэгч нь “нууц” ажиллагаанд идэвхитэй оролцсон гэнэ. Хүү нь чатаар мансууруулах бодисыг хаанаас, яаж очиж авах  болон хаана байршуулахыг тодорхой зааж хэлж өгсөн агаад тэтгэвэрийн эмэгтэй шөнийн цагаар яг хэлсэн газарт нь аваачиж тавьсан байна. Тэрээр 30 хоног цагдан хоригдсон агаад анхан шатны шүүхээс түүнд найман жилийн хорих ял оноогоод байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тэнэг Ээжийг ЦААЗААР АВААЧЭЭ
4 сарын өмнө
202.55.188.100
тэнэг Ээжийг ЦААЗААР АВААЧЭЭ
Зочин
4 сарын өмнө
103.212.119.163
Мексикийн гангстерууд ч цаашаа юм биш үү.. кк
Төстэй мэдээ