alim.mn | 2025.03.12
Эгч дүүс гурав эгчийх нь нөхөртэй явалдсан эмэгтэйг зодож нүцгэлж бичлэг хийгээд машиныхаа багажинд чихэж авч явжээ

Ийм нэгэн айхтар хэрэг Өмнөговь аймагт гарчээ. 30-45 насны эгч дүүс болох Ө.Рэ, Ө.Ре, Ө.Рө нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9-р багийн Гурван сайхан хорооллын ... тоотод оршин суух хохирогч эмэгтэй С.С-ийн гэрт зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэн орон байранд нэвтэрч дураараа авирласан, түүнтэй гэр бүлийн маргаанаас болж маргалдан нүүр, бие хэсэг рүү цохиж, өшиглөн халдаж, биед баруун бугалга, зүүн тохой, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг онц харгис хэрцгийгээр санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Хохирогч нь том эгч болох Ө.Рэ-гийн нөхөр Ц.С-тэй 2023 оноос гэр бүлээс гадуур харилцаа үүсгэжээ.  

Хохирогч болсон явдлын талаар ийн мэдүүлжээ.

“... Тухайн өдөр гэртээ ирэхэд Ц-ын “5...-5...”  дугаартай хар өнгийн “Ланд-200” автомашин гэрийн урд талын байрны тэнд зогсож байсан. 13-14 цагийн хооронд гэртээ байхад Рэ гэх эмэгтэй нь Ре, Рө гэх дүү нарынхаа хамтаар ирээд гэрийн зүүн талд намайг түлхэж сандал дээр суулгасан. Ширээн дээр байсан миний “Iphone 14 pro мах” загварын гар утсыг дүү Ре нь аваад халаасандаа хийсэн. Мөн Ре нь миний хоёр давхар монетон гинжийг тасалж түлхүүрийн хэлбэртэй кулонтой нарийн гинж, LV бичиглэлтэй гинжний хамт халаасандаа хийгээд бүгдээрээ бүлэглэж намайг алгадаж, үснээс зулгааж, цохиж зодсон. Тэгээд намайг чирээд гэрийн баруун урд хэсэгт байх орны урд аваачин гар хөлөөс барьцгааж байгаад өмсөж байсан бүх хувцсыг урж тасдаж намайг бүр шалдалсан. Миний гуян дээр гишгэн салтаа дэлгэж байгаад “одоо бичлэг хий Ц-д харуул” гэхэд Ре нь “Iphone” загварын гар утсаар бичлэг хийсэн. Би “болиоч ээ та нар адилхан эмэгтэй хүн байж ингэж болохгүй шүү дээ, ямар аймаар юм бэ”  гэхэд Рэ “наад мууг чинь  машины ард хийж авч яваад худалдааны төвд аваачиж буулгая, чирээд гарга” гэж дүү нартаа тушаасан. Тэгэхэд дүү нар нь  миний нүүр лүү нулимж доромжилж, гар хөлнөөс өргөхөд би орныхоо хучлагыг татаж биеэ орооход хуулж авах гэхэд нь зуурч үлдсэн. Тэд намайг хар өнгийн “Toyota prius 41”-ийн арын тээшинд хийгээд хөдөлж явсан. Зам зуур Рэ нь намайг алгадаж цохиод үснээс зулгаасан. Тэгээд 10-20 орчим минутын дараа С.Ц ирээд “та нар мах ачсан юм уу, энэ чинь хүн юм байгаа биз дээ” гээд тээшийг нээх гэхэд нээлгээгүй. Тэгэхэд Ц чулуу аваад “машины чинь цонхыг хага цохино шүү” гээд дайрахад л намайг гаргасан. Би “бусдын нөхөртэй дотно харьцаа үүсгэсэн нь миний буруу” гэж олон удаа хэлж уучлалт гуйсан боловч адилхан эмэгтэй хүн байж бүгдээрээ нийлэн дайрч гар утас авч, монетон гинжийг таслан халааслан, хувцас урж тасдан тайлж нүцгэлж, бэлэг эрхтэн рүү өшиглөж, гуян дээр гишгэж байгаад алцайлган бичлэг хийж, шүлсээ хаяж, мөн машины арын тээшинд хүчээр чихэж оруулан авч явсанд нь үнэхээр их гомдолтой байна...”

Том эгч Ө.Рэ ийн мэдүүлжээ.

“... Манай нөхөр С.Ц нь С гэх эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэсэн гэдгийг мэдсэн. Тэгээд нөхрөөсөө асуухад тийм зүйл байхгүй гээд хүлээн зөвшөөрөөгүй. Гэр бүлээ авч үлдэхийн тулд С гэх эмэгтэйтэй уулзахаар шийдэж дүү Ө.Ре-ыг дуудаж “хүнтэй уулзах ажил байна хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд удалгүй дүү Ө.Ре, Ө.Рө нар ирсэн. Бид С гэдэг эмэгтэйгийн гэрийг хашаандаа хүлэмжтэй гэдгээр нь баримжаалж олсон.  Гэрт ороход С байхаар нь би дүү нартаа “манай нөхөртэй явалдаад байгаа хүүхэн чинь энэ дээ” гэж хэлсэн. Тэгэхэд С “танай нөхөр чинь нохойн гөлөг шиг араас дагаад байдаг” гэхээр нь “би чи надтай ингэж ярих байсан юм уу” гээд баруун зүүн хацар луу нь алгадсан ...”

Эгч дүүс хохирогч эмэгтэйн ягаан өнгийн ханцуйтай футболк, силкен материалтай эрээн өмд, хүрэн торон дотоож зэргийг урж хаяжээ. Биет хохирол 3,7 сая, сэтгэцэд учирсан хор уршиг 7,1 сая төгрөг гэж гарсан агаад эгч дүүс бүр илүү буюу 15 сая төгрөг төлжээ. Шүүх эгч дүүсийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, бүлэглэж үйлдсэн, “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 2-2,5 сая төгрөгөөр торгожээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 сарын өмнө
103.212.119.38
Гэр бүл үймүүлсэн хүүхэнд арга хэмжээ аваагүй энэ хуулийг өөрчилмөөр бна
Зочин
4 сарын өмнө
59.153.115.40
Бараг биeэ үнэлэгчид юм биш үүхохьнээ
Зочин
4 сарын өмнө
66.181.161.168
явсан явалдсан 2 т бас хариуцлага тооцдог боломоор байна
гохь нь
4 сарын өмнө
122.201.31.1
гоё шаажээ
Зочин
4 сарын өмнө
202.179.26.115
Ре Рө Рэ гээд монгол хүний нэр мөн үү. Хятад юм биш үү
Зочин
4 сарын өмнө
103.212.117.248
Эр нөхрөө хажуудаа тогтоож олигтой сексдэж чадахгүй байж буруугаа бусдаас хайх юмаа энэ хүүхнүүд.. Өөрийхөө нь чадахгүй зүйлийг бусдаас хайгаад олохоор үхэл алдах юм. Тэгвэл эхлээд нөхрөө сайхан жаргаа.. Орондоо янхан шиг бай, аминдаа арчаатай бай, өөрийгөө өөд нь тат. Гахай нохой шиг идээд, гар утсаараа оролдоод хэвтээд байхаар хэн чиний дээр гарахыг хүсэх юм бэ эргүү авгай нараа..
Зочин
4 сарын өмнө
175.192.20.201
Явагдсан 2 бараг хохирогч юм бишүү хүний нөхөртэй явалдан гэр бүл үймүүлэхээр завдсан тооцох хариуцлага байдаггүй юм бишүү
Зочин
4 сарын өмнө
59.153.115.192
Бузхын гурван алуурчин нэр нүүртэй нь гаргаачээ эрээс болж хүн аллаа
зочин
4 сарын өмнө
160.22.211.100
Ийм л хүүхэн болоод нөхөр нь өөр хүн явж дээ
Зочин
4 сарын өмнө
59.153.86.1
Ийм аймшигийн хүүхэн болоод л нөхөр нь өөр хүнтэй явсан юм бишүү
Zochin
4 сарын өмнө
202.9.40.64
Er emiin yvdald shuuh ingej soliorch bhaar.ur huuhdee hayad.eer avgai avaad gadaadaas zugtaaj irsen emhii hulgaichuudiig hatuu shiitgeh estoi.Huuhdiinh n hadgalamjiin devteriin dugaar egehed 1 munge hiigeegui novshnuud uhej dald oroisoi.Shivedees avvhirsan huuhen n 4 huuhed gargasan gesen.Ur huuhed n eersdee zovohgui yvah bhdaa.MGL jijighen .haa negtee dairaldval mal boltol n zodoh uomsan.Ur huuhdee zovooson maluudiig alahaas naaguur shiitgeh huulutai.heregjuuldeg boloosoi
Зочин
4 сарын өмнө
66.181.161.51
Явалдсан авгай завшсан байншдээ гэр бүлээс гадуурхи харилцааны тухай хууль гэж байдаг уу арайчдээ
Зочин
4 сарын өмнө
202.126.90.231
Гэр бүлийн хууль гэж байхгүй болохоор ийм юм болж байгаашдээ Хууль хэрэгтэй байнадаа
Зочин
4 сарын өмнө
202.55.188.88
Энэ 3 янханыг шоронд хийх хэрэгтэй байсан юм. Хүн дүрстэй чатгөрүүд л байна. Муу явахаар сайн үх гэж ийм хүмүүс үхэх хэрэгтэй нийгэм бузарлаж байна.
Зочин
4 сарын өмнө
202.55.188.88
Энэ 3 янханыг шоронд хийх хэрэгтэй байсан юм. Хүн дүрстэй чатгөрүүд л байна. Муу явахаар сайн үх гэж ийм хүмүүс үхэх хэрэгтэй нийгэм бузарлаж байна.
Dugnelt
4 сарын өмнө
202.126.89.250
ER N GER BULEES GADUUR HUULI GEJ BDG BOL MONGOLIIN BARAG BUH ERCHUUD SHOROND OROH BH DAA.EMEGTEICHUUD CH GESEN ER N ERCHUUDEES DUTAHGUI L YAVTSGADMADAG BOLSON BNLEE.ER N AMIDRALDAA HUNTEI TAVJ YZEEGUI ENEGTEI HUN GEJ BDGGUI L YUM BILEE.TEGCHIHEED OORSDOO TSEVER YUM SHIG IIM HUULI GARGUULAAD NIITEEREE SHIRIND ORJ NIITEEREE TIRGUULI TOLJ GINJIN HELHEE YUM SHIG YUM BOLJ BAAGAN ETSEG EHGUI HUUHDUUD ULDEH N DEE.HERVEE IIM HUULI GARGAVAL GERLELT TODORHOI HUVIAR BUURAH BH GEJ BODOJ BN.ER N EMEGTEICHUUD NOHROO NUUTS AMRAGTAI BOLSON CH YAVUULJ CHADAHGUI BURUU OGDOGGUI N TEJEEGCHEE ALDAH GEED BDG BLHR L TEGDEG YUM SHUU DEE,NEEH HAIRTSI DURTAIDAA CH BISH.YAMAR CH MUU ER HUN ENEGTEI HUNEES IH MONGO OLDOG,DOTROO BOL HIRHOITOI ARAANDAA ZUUSAN CH GADNAA BOL UUCHILSAN DUR YZUULJ NASAARAA GEM BURUUTAIN MEDREMJ UZUULJ GOLOLZUULJ AMIDRUULNA,YADARCH OLSON HEDEN BOR YUMIIG N DURAARAA URNE.
зочин
4 сарын өмнө
66.181.176.154
Хүний нөхрөөр зугаагаа гаргаж гэр бүлийг нь доромжилсон бол шангаа хүртсэн бна. Арай дэндүүлчихсэн юм шиг болохоос биш.
Зочин
4 сарын өмнө
66.181.178.62
Яваандаа гэрлэлт гэж байхгүй болох биз. Асуудлыг ингэж шийднэ ч гэж юу байхав.
Зочин
4 сарын өмнө
66.181.161.230
Явалдсан нь хожоод бгн бишүү
Зочин
4 сарын өмнө
66.181.161.230
Явалдсан нь хожоод бгн бишүү
Зочин
4 сарын өмнө
202.126.90.198
Больж! Хохино!
Баяр хүргэе
4 сарын өмнө
59.153.112.65
Зөв , орж болох уу гээд орох байсан юм тэгвэл зөвшөөрөлтэй орсон болох байж .Бусдаар бол буруу байхгүй ээ . Эгч дүүс зөв юм хийж .
Төстэй мэдээ