Ч.Номингийн шунал танхимаа татан унагах хэмжээнд хүрлээ
Одоо тэгээд "Дагдангийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ" гэдэг шиг явдал болж байна даа. Монголчуудад совесть байхгүй, оройгүй шуналтай гэдэг нь батлагдаж байх шиг. Танил тал ар өврийн хаалгаар сан тоносон төрөөс төрсөн гэх тэрбумтнуудын хүүхэд одоо улс төрийн 2 дахь үе болж ордонд суулаа. Зарим нь бүр кранаар өргүүлж, зарим нь тэнгэрээс шүхрээр буун төрийн ордонд орж ирдэг.
Телевизийн шоуг мөнгөөр аятайхан зохион байгуулдаг нэг хүүхэн гэнэт Соёлын сайд болж ордонд залрав. Тэр төсөв мөнгөний их, хийж буй ажлын дульханыг Монголоороо нэг шуугиж байна. Гэвч хамгийн муу сонголттой гэж шүүмжлүүлдэг Сонгоинохайрхан дүүргээс сонгогдон УИХ-д суулаа. Ирэх 2025 оны төсөвт хамгийн их мөнгө суулгуулах болсон тухай яриа газар авч, танхимаа татан унагах хэмжээнд хүртэл яригдаж байна.
Одоогоос 10 жилийн өмнө Норовын Алтанхуягийн Засгийн үед сайд жилд хоёр удаа гадаад томилолтоор явах хязгаартай байлаа. Гаднаас маш олон урилга ирдэг ч зөвхөн онц чухал ач холбогдолтой хоёртоо явна гээд сайд нар гадагшаа томилолтоор явдаггүй байсан...Үүнийг БОАЖ-ын сайд С.Оюунаас эхлээд ёсчлон дагадаг байлаа.
Гэтэл Соёлын сайд нэртэй "арилжааны саад" болсон авгай гэж шүүмжлүүлдэг хүн "жилдээ 20-хон удаа явсан, сүртэй юм" гэж агсарч байна. Тэгэхдээ 2025 онд бүр 40 явахаар, Засгийн газрын гадаад томилолтын зардал 110 хувиар нэмэгдсэн нь ард иргэдийн бухимдлыг төрүүлж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ