Аав нь үйлчүүлэгчийнхээ мартсан дансандаа 80 саятай гар утсыг гэртээ авчиртал охин нь сэм 2,7 саяар нь покер тогложээ
Шүүгдэгч Д.Гэрэлт ... нь хохирогч Б.С-ын эзэмшлийн гар утасны “Хаан” банкны интернэт банкийг ашиглан хууль бусаар халдаж, нууц үгийг өөрчлөн данснаас нь 16 удаагийн гүйлгээгээр 6,650,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан гэх хэрэгт холбогджээ. Хохирогч ийн мэдүүлжээ.
“ ... Энкубатор худалдааны төв рүү ороод 100,000 орчим төгрөгт юм авсан. Гараад автобусанд сууж явж байгаад гар утсаа санаад хайтал байхгүй байхаар нь 5 шарын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ний хүний утсаар өөр лүгээ үл таних эрэгтэй хүн авахаар нь “ахаа би гар утсаа лангуун дээр чинь мартсан байна” гэхэд “тиймээ маргааш ирээд авчих” гэж хэлэхээр нь тайвшраад гэртээ харьсан. Тэгээд өнөөдөр очиж гар утсаа аваад дансны орлого, зарлагаа шалгатал 6,650,000 төгрөг дутахаар нь “Хаан” банкны лавлах руу залгаад “миний хийгээгүй гүйлгээ байна” гэхэд цагдаад ханд гэсэн. Сандарсандаа дансаа тэр дор нь хаалгасан. Миний гар утас кодгүй шууд нээх боломжтой ...”
Харин шүүгдэгч охин ийн мэдүүлжээ.
“ ... Тухайн орой аав андройд гар утас авчираад “манайхаар үйлчлүүлсэн хүн орхиод явсан, цэнэглэчих, унтрааж болохгүй шүү, хүн нь маргааш ирж авна” гээд надад өгөхөөр нь цэнэглэсэн. Удалгүй утсанд “Хаан” банкнаас зарлагын гүйлгээний мэдэгдэл ирэхээр нь хартал дансанд нь 80 сая төгрөг байсан. Тэгээд би интернэт банкных нь нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үгийг сольж ороод өөрийн тоглодог “Рокеггг 2” нэртэй цахим покер тоглоомын данс руу мөнгө шилжүүлэн цэнэглээд покер тоглосон. Нийт 16 удаагийн гүйлгээгээр 6,650,000 төгрөгөөр цэнэглэсэн. Гэсэн ч тоглоод алдаад байсан тул 3,9 саяыг нь татаж авсан. Тэгээд унтаад өглөө босоход аав тэр гар утсыг аваад ажилдаа явсан байсан...”
Шүүх шүүгдэгчийг 1,6 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 сарын өмнө
103.212.118.15
ANUSDI80955877
Төстэй мэдээ