"Оюуны Ундраа” группын охин компани болох “Нитро Сибирь Азиа” ХХК-иараа дамжуулж “Бүтээгч Энержи” ХХК-тай хамтран ажиллах санал тавьсан байдаг. Тэдний гацаанд байсан уурхайн ашиглалтын лицензийг гаргуулж өгөөд, төр засагтай харилцах талын бүх асуудлуудыг нь шийдүүлж, хамгаалж өгнө хэмээн итгэл найдвар төрүүлж чаджээ. УИХ-ын гишүүн, төрийн сайд байсан хүний үүсгэн байгуулсан компанид гадны хөрөнгө оруулагч итгэлгүй яах вэ. Ингээд хамтарсан компани болох “Хайрхан Толгой Коал” ХХК-ийг 2015 оны 10-р сарын 22-нд байгуулжээ. Хамтарч ажиллаж байгаад 2017 онд “Нитро Сибирь Азиа” компани Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Хайрхан Толгой Коал” ХХК-ийг 100 хувь эзэмшихээр болсон байдаг. Анхан шатны шүүхээр бүр тэмдэгтийн хураамж болох 160 мянган төгрөгийг төлүүлэхээр болсон нь хамтрагчаа бүр юу ч үгүй нүцгэн үлдээснээс ялгаа юу. Ийнхүү явсаар “Оюуны Ундраа” групп “Нитро Сибирь Азиа” Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн нутагт 42 сая тонн нөөц бүхий нүүрсний ордын 49 хувийг алга урвуулахын зуур авч чадсан байна.