62 настай эмэгтэй “өөр хүн надтай шөнө 5-6 удаа секс хийдэг, харин чи чаддаггүй” гэж тавлаад 64-төй нөхөрдөө зодуулжээ
Хохирогч ийн мэдүүлжээ.
“... Нөхөр бид хоёр 30 жил амьдраад 2006 онд гэрлэлтээ цуцлуулж салсан ч одоо болтол миний байранд байдаг. Гэрлэлтээ цуцлуулсан шалтгаан нь намайг байнгын зодож цохидогоос болсон. Хамгийн сүүлд бараагаа хураагаад гэртээ 21 цаг өнгөрөөгөөд ирэхэд “чи хаагуур яваад ирж байгаа юм бэ, залуу хүнтэй явалддаг” гэх мэт үгээр доромжилж эхэлсэн. Би өрөөндөө ороод хаалгаа түгжихэд “онгойлго” гэж орилж нүдсэн. Удалгүй манай муур дуугарахаар нь оруулах гээд онгойлготол угз татан орж ирээд заамдаж аваад баруун хөхнөөс хүчтэй хумсалж базаад, хана руу түлхэж зүүн шанаа руу нэг удаа цохиж авсан. Намайг түлхтэл нурууны ууц хэсгээрээ модон орны өнцөг дээр хүчтэй унасан. Ахиад гараа далайхаар нь “миний ууц хугарчихлаа" гээд орилтол гараад явсан. Би босоод хаалгаа түгжиж цагдаад хандсан. 1998 онд манай нөхөр эрхий хуруугаа миний зүүн нүд рүү хийгээд хүчтэй дарах үед нүдний алим нь урагдаад оёулж байсан. Дахиж надад гар хүрэхгүй гээд цаасан дээр бичиж гарын үсгээ зурж байсан. Намайг зөвхөн зодоод байдаггүй "чи залуу хүнтэй явалддаг, янхан банзал, чиний нүдийг чинь ухна, хэлийг чинь тастаж хаяна" гэж доромжилж гартаа тааралдсан зүйлээ авч над руу шиддэг. Энэ байр минийх. Гэтэл нөхөр салсан атлаа “надад өөр амьдрах газар байхгүй, чи надад нэг өрөө байр авч өгвөл би явна” гэж хэлээд гэрээс огт явдаггүй. Явуулах гэхээр төрөл садны хүмүүс “хүүхдүүдийн чинь эцэг юм чинь гэртээ байлга” гэдэг. Амьдрах газаргүй гэдгээр далимдуулж гэрээс явдаггүй, явуулах гээд түлхүүрээ солих гэхээр хүүхдүүд, төрөл саднаар яриулдаг. Гэрт байхаараа хардаж согтуу ирж агсан тавьдаг. Энэ хүнийг явуулахын тулд би зээл аван байр авч өгөхөөр шийдсэн ...”
Хохирогчийн найз ийн мэдүүлжээ.
“... Манай найз тэсэхээ байгаад салсан гэж хэлж байсан. Салсан ч гэсэн нөхөр нь гэрийнхээ үүдэнд согтуу хэвтээд байхаар нь арга буюу оруулаад одоог хүртэл хамт байгаа. Гэхдээ тэр хоёр тусдаа өрөөнд хаалга үүдээ түгжиж амьдардаг ...”
Харин шүүгдэгч ийн мэдүүлжээ.
“... Эхнэр бид хоёр 1983 онд гэрлээд 2006 онд салгуулж байсан. Салснаас хойш хамтран амьдардаг, гэр бүлийн харилцаатай явсан. Гэтэл эхнэр саяхнаас гэр бүлийн гадуурх харилцаанд орсоныг би мэдээд тодруулж асуухад “би өөр хүнтэй нэг шөнө 5-6 удаа секс хийсэн, харин чи тэгж чаддаггүй, тэр хүн надад мөнгөний картаа өгдөг, харин чи өгдөггүй” гэж хэлсэнээс хойш бид хоёр хэдий нэг байранд амьдарч байгаа ч гэсэн тус тусдаа өрөөнд амьдрах болсон. Мөн хоорондоо харьцахаа больсон. Би эхнэрээрээ дахиж өөр хүнтэй унтахгүй гэсэн бичгэн баталгаанд гарын үсэг зуруулж авсан ч өөр хүнтэй ярьж байгааг нь удаа дараа сонсож байсан. 62 настай мөртлөө "манай нөхөр байна, хоёулаа дараа яръя” гэх зэргээр ярьдаг. Эхнэр өрөөнөөсөө гарч ирээд орилж хашхираад миний толгой руу цохих гэхээр нь гараараа хаасан. Цагдаа ирэх хооронд чанга орилж "чамайг яасан ч яадаг юм, чиний мууг чинь үзнэ, муу бүжгийн банзал" гэсэн. Энэ байр эхнэрийх. Гэхдээ надад амьдрах газар байхгүй болохоор энд байдаг. Эхнэр надад нэг өрөө байр авч өгөхөөр лангуугаа барьцаалаад 80 саяын зээл хөөцөлдөж байгаа гэсэн. Хэрвээ байр авч өгвөл энэ гэрээс явахад татгалзах зүйлгүй. Гэм буруу дээр маргалдахгүй боловч эхнэр олон удаа байнга зодож байсан гэж мэдүүлсэн нь хэтрүүлэгтэй байна...”
Шүүх шүүгдэгч нь өндөр настай тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэх боломжгүй гэж үзээд дөрвөн сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 сарын өмнө
103.212.162.125
Нөхөр нь ямар заваан амьтан бэ энэ эмэгтэйг өрөвдчихлөө
Нөхөртөө байраа өгөөчээ
1 сарын өмнө
202.55.188.119
Авгайн нь ямар заваан амьтан бэ энэ нөхөрийг өрөвдчихлөө
zochin
1 сарын өмнө
66.181.179.138
saltaandni salhi ortson huuhnuud yaahaas ch butsdaggui gesen ynen bna ene emgen boovnii amtand orson bna
Bold
1 сарын өмнө
176.2.141.154
yooy ene medrel mutai lalrudin bichij bgag harad bgarai nad erin sug chin huni bairand uhsene higed ngad bdin be yamar archagui erin sug we gerlelte salgulchihad im neg yawdag jorlongudig songoj amidarsan ter awgaid n bas hohino gej heli de im malnud horwo der uhsene hij amidardag bna yag nurde ustei mal shig ur huhed hamatan sadan n yariad boliuldag ch geh shig nad humuse zuger zail lalrudabgej helech chini amidral zuwhun chini l amidral ur humusin amar amidrala shidej bwal odo yu gehew de mal lin
Төстэй мэдээ