С.Амарсайханы харьяаны “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” 5,4 тэрбумаар ТЭЗҮ хийлгэх тендер зарлажээ
Өнгөрсөн 8-р сард Засгийн газрын тогтоолоор Шадар сайд С.Амарсайханы эрхлэх асуудлын хүрээнд “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” гэх улсын төсөвт үйлдвэрийн газрыг шинээр байгуулсан. Эрхб баригчид наанаа төрийн өмчит компани, улсын төсөвт үйлдвэрийн газруудын тоог цөөлнө гэдэг ч цаагууруу ийнхүү нэг нэгээр нэмсээр байна. Шинээр байгуулсан энэ хүрээлэн нь 40 хүртэл орон тоотой том газар гэнэ. Том газрын зарладаг тендер нь ч том аж. Бүсчилсэн хөгжил гэгчээр улсыг зургаан бүсэд хуваах юм байна. Ингээд бүс тутамд “Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн ТЭЗҮ” гэгчийг 900 сая төгрөгөөр, нийт 5,4 тэрбум төгрөгийн тендер зарлаж ажлаа эхэлжээ. Ийнхүү ирэх төсөв данхайхын хэрээр дарга нар ТЭЗҮ хэмээх уул овоо шиг их цаас “үйлдвэрлэх” ажилдаа оржээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ