Хэнтий аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, боржигон овогт А. Мөнх-О ... нь 2024 оны 3-р сарын 1-ний өдрөөс 2024 оны 5-р сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол Амины орон сууц байрны Г- ... тоотод биеэ үнэлэх газар байгуулсан, биеэ үнэлэхэд орон байраар хангасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн дор “ажиллаж” байсан бүсгүйчүүд ийн мэдүүлжээ.
“... Би мөнгө олох зорилгоор биеэ үнэлэхээр уг байранд ирсэн. Дөнгөж ирээд өрөөндөө сууж байтал эгч “дансаа өгчих энэ хоёр гадаад үйлчлүүлэгчийн мөнгийг нь хийлгэх гэсэн юм” гэхээр нь Хаан банкныхаа дансаа өгсөн чинь уг хоёр гадаад иргэнийг авч явсан жолооч миний данс руу 400.000 төгрөг хийсэн. Тэгээд гадаад улсын иргэдэд секс үйлчилгээ үзүүлэхээр хоёр давхар руу авч гарсан. Би анх 2024 оны 4-р сарын 18-ны үед нэг хоног, 4-р сарын 26-нд билүү 28-нд бас очиж ажиллаж байсан. Би секс үйлчилгээ үзүүлсэн мөнгөнийхөө 50 хувийг нь авдаг, 50 хувийг нь эгч авдаг ...”
“... Би мөнгө олох зорилгоор оройн цагаар уг газарт очиж биеэ үнэлдэг. 2024 оны 4-р сарын 29-ний өдрөөс хойш оройн цагаар очдог. Би олсон орлогынхоо 50 хувийг өөрөө аваад 50 хувийг нь эгчийн данс хийдэг байсан ...”
“... Би 2024 оны 5-р сард найзаараа дамжуулан уг газарт биеэ үнэлж мөнгө олох зорилгоор ирсэн. Учир нь би нөхөр салаад гурван сар болсон тул хашаа байшингийн зээл, хүүхдүүдийн хэрэглээ болон хүнсний мөнгө олох шаардлагатай болсон. Ингээд өдрийн цагаар хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь зөөж, харин шөнийн цагаар энд ажилладаг байсан ...”
Харин “үйлчлүүлэгчид” ийн мэдүүлжээ.
“... Утсаар ярьж байхдаа би тэр ахаас "Гайгүй охидтой саун, массаж, тусгай үйлчилгээ үзүүлдэг газар мэдэх үү” гэхэд “нэг газар байгаа би нэлээн дээр очиж байсан” гээд надад ... дугаарыг өгсөн. Тухайн дугаар руу залгахад эмэгтэй хүн утсыг авсан. "Массаж байна уу” гэхэд “байгаа дөрвөн хүүхэн байна гээд Говь сауны тэнд ирээд залга" гэсэн. Би суугаад хэлсэн газарт нь очоод залгахад “Говь саунаас урагшаа буюу доошоо уруудаад зүүн гар тийш салаад улаан тоосгон хашаа руу ороод голын хаалга руу ороод ир” гэсэн.Намайг очиход бүдүүн 40 нэлээн гарсан маягтай эгч хаалга онгойлгоод "гурван эмэгтэй нь хүнтэй байна, нэг нь сул байна, секс 20 минут нь 100.000, нэг цаг нь 200.000” гэхээр нь би тэр эгчид 100.000, секс хийх эмэгтэйдээ 50.000 бэлнээр өгөөд хоёр давхарт шатаар өгсөөд өөдөөс харсан өрөөнд орж тухайн эмэгтэйтэй бэлгэвчтэй нэг удаа бэлгийн харилцаанд орсон ...”
“... Би 2024 оны 5-р сарын 28-ны өдөр нэг танилаасаа “алжаал тайлах саун массажны газар мэдэх үү” гэхэд “нэг газар мэднэ хүргээд өгье” гэсэн. Тэгээд Энэтхэг улсаас ирсэн ах Ванкет, Каркет нарын хамт нэг газар хүргүүлээд байшин руу орсон. Хоёр эмэгтэй гарч ирээд Ванкет бид хоёрыг дагуулаад хоёр давхарт гарч тус тусдаа өрөөнд орсон. Би өрөөнд ороод бүтэн массаж хийлгээд дуусаж байхад хаалга тогшоод цагдаа орж ирсэн ...”
Байрны эзэн ийн мэдүүлжээ.
“... Би байшин түрээсэлсэн эмэгтэйтэй огт уулзаж байгаагүй. Төлбөрөө авах болохоороо л утсаар холбогддог ...”
Баянгол дүүргийн шүүх шүүгдэгч “эгч”-ийн 2024 оны 3-р сарын 1-ээс 2024 оны 5-р сарын 28-ны өдрийн хооронд биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 25,5 сая төгрөгийг улсын орлогод хураагаад дүүргийн нутаг дэвсгэрээс 1,2 жил гаргахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.