alim.mn | 2024.12.13
С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж байгаа ажлын хэсэг Эрдэнэтэд ажиллаж байна

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг 1998 оны 10 дугаар сарын 2-нд хөнөөсөн. Энэ хэрэг илрээгүй өнөөдрийг хүрлээ. Уг нь манай цагдаагийнхан сайн, хүн амины хэрэг илрүүлэлтээр дэлхийд дээгүүр жагсдаг гэсэн. Гэвч Дэд бүтцийн сайд, Ерөнхий сайдад яригдаж байсан эрхмийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн эл хэрэг илэрсэнгүй 26 жил боллоо. Өнгөрсөн хугацаанд энэ хэргийг захиалагчтай, гүйцэтгэгчтэй “улс төрийн аллага” гэдэг дүгнэлтийг, бүх ахуйн хүрээний аллага болгосон.

 Сүүлийн үед энэ хэргийн  “…ЦЕГ, ТЕГ-ын мөрдөгчдөөс бүрдсэн баг ажлын хэсэг хоёр жил гаруй хугацаанд ажиллаж буй гэдэг. Одоо ажлын хэсэг хэргийн сэжүүрээс атгаад авсан тухай яригдаж байна. Тэд мөрдөх ажиллагаагаа ДНХ-гийн шинжилгээний дүнгээр өргөтгөн ажиллаж, тодорхой үр дүнд хүрээд байгаа” гэх. Тэгвэл тэр ажлын хэсгийн мөрдөгчид нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр өчигдрөөс Эрдэнэт хотод ажиллаад эхэлжээ. Дээр хэлсэнчлэн ДНХ-гийн шинжилгээ, бусад нотлох баримтыг үндэслэн зарим нэр бүхий этгээдүүдээс байцаалт авсан гэх мэдээлэл байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ