alim.mn | 2024.12.13
Ч.Отгонжаргал: 100-150 сая төгрөгтэй хүн л машин унаж, бусад нь алх гэж ялгаварлаж байна

Нийслэлд түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас 2024 оны хоёрдугаар сарын 8-нд Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг иргэд эсэргүүцэж Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Иргэн: Өнгөрсөн оны арванхоёрдугаар сар УИХ-аас түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг баталсан. Тус хуулийн зорилт нь түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах гэж байгаа мэт боловч хүний эрх хязгаарласан, боогдуулсан хуулийн заалтууд орсон.

Үүний нэг нь Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дээд хязгаарыг тогтоох эрхийг НИТХ-д олгосон. Үүний дагуу энэ оны хоёрдугаар сард НИТХ-аас Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн дээд хэмжээг 730 мянга гэж тогтоосон. Тэгэхээр 731 мянга дахь иргэнд тээврийн хэрэгслийн дугаар олгох боломжгүй. Яагаад гэхээр тооны дээд хязгаарт хүрчихсэн.

Хоёрдугаарт, Нийслэлийн засаг даргаас аравдугаар сарын 23-ны өдөр 730 мянгаас доошоо тээврийн хэрэгслийн тоо буурсан тохиолдолд дугаарыг шалгуур үзүүлэлтээр олгоно. 731, 732 мянга дахь иргэн тээврийн хэрэгсэл өмчлөх эрхгүй болж байна.

Хязгаарлалтыг хийхдээ УИХ-аас яаралтай горимоор баталсан “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 9.1 дэх заалтыг” үндэслэсэн. Тэгвэл иргэдийн төлөөллөөс энэ заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд хандаж байна гэв. 

Цэцэд хандсан иргэд дараах зөрчлийг мэдээлэлдээ дурджээ.

-1.. Учир нь, автомашин нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр эзэмшиж, ашиглагдах нөхцөлтэй учир өмчлөгчийн эзэмших, ашиглах эрх хязгаарлагдана. Автомашины улсын дугаар олгох боломжит нөхцөл нь зөвхөн орон нутгийн дугаар олгохоор зохицуулалт хийсэн. Улаанбаатар хотын иргэн өөрийн өмчөө зөвхөн орон нутгийн бүртгэлд бүртгүүлэх боломжтой болно. Улмаар НИТХ-ын энэ оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн хоёрдугаар тогтоолоор баталсан өндөр төлбөрийн хувь хэмжээгээр хоног тутамд төлбөр төлнө. Энэ нь тэгш бус байдал бий болгож, өмчлөх эрхийг нөхцөл, болзол, хязгаартайгаар эдлүүлэх зөрчил үүснэ.

-2.Улсын дугаартай автомашин эзэмшигчид өөрийн өмчөө худалдан борлуулж, шинээр автомашин худалдан авахад одоо өмчилж буй дугаартай автомашиныхаа дугаарыг шинээр авч буй автомашинд шилжүүлээд, хуучин автомашинаа Улаанбаатар хотод худалдан борлуулахад хязгаарлалт үүснэ.

-3.Төр иргэний өмчлөх эрх тухайн тохиолдолд автомашин өмчлөх түүнийгээ өмчлөлийн зүйлээ ашиглах, эзэмших эрхийг баталгаажуулахтай холбогдуулан нийгэм, эдийн засаг, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүрэгтэй. Улаанбаатар хотод иргэн өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ ашиглахад шаардлагатай зам гүүр, дэд бүтцийн баталгааг бүрдүүлэх нь төрийн үүрэг бөгөөд түүний төлөө иргэдээс татвар авч санхүүжин үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл Улаанбаатар хотын хот байгуулалт, төлөвлөлт хэрэгжүүлэлтэд алдаа, зөрчил гаргаж, хотын зам харилцаа, дэд бүтцийг ачаалал даахуйц бий болгож бүрдүүлж чадаагүй тус алдаагаа эргээд хамгаалах ёстой үндсэн эрхийг хязгаарлах байдлаар шийдвэрлэхээр оролдож буй нь төр өөрийн зорилгын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж дүгнэж байна. Тиймээс үүнийг хүний эрхэнд халдсан, ялгаварлан гадуурхсан шийдвэр гэж үзэж байна. Тиймээс Үндсэн хуулийн Цэц тухайн шийдвэрийг эргэн хараасай гэж хүсэж байна гэж гэжээ. 

Иргэний үг: Үнэтэй машин, хувьдаа зогсоолтой хүн миний урд орж дугаар авах юм гэнэ‼
Би Приус-20-той, үүнийгээ сайжруулаад Приус-30 авах эрхгүй болчихлоо‼
Ч.Отгонжаргал: ₮100-150 саятай хүн л машин унаж, бусад нь АЛХ гэж ялгаварлаж байна‼️

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 долоо хоногийн өмнө
202.9.47.44
Үнэн Нямбаатар болиочээ тэнэг новш вэ
Төстэй мэдээ