alim.mn | 2024.12.13
Ч.Ичинхорлоо, Н.Ундрал хоёр МҮОНТ-д "тулалдаж" байна

"Гуанзанд ороод "Танай эзэн хаачсан бэ?" гэхэд хажуугийн ресторанд зоог барьж байгаа" гэсэн анекдот Н.Ундралд болсон гэж шоолдог. Малчин, Рояаль зэрэг телевизийн эзэн Ням-Осорын ганц охин Н.Ундрал МҮОНРТ-д нэвтрүүлэгчээр ирснээс энэ "онигоо" эхлэлтэй. Н.Ундрал ЗГХЭГ-ын дарга Н.Учралын төрсөн дүү. Том даргын дүү Үндэсний телевизэд кранаар өргүүлэн ирснээр хоёр бүсгүйн хооронд чимээгүй тулаан өрнөсөн гэх. Учир нь МҮОНТ-ийн нүүр царай болсон сайн нэвтрүүлэгчдийн нэг Ч.Ичинхорлоотой Н.Ундрал учраа нэг л олж эвлэдэггүй сурагтай. Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо Үндэсний телевизэд 30 гаруй жил ажилласан, ёстой л домогт нэвтрүүлэгч. Мөн Шадар сайд С.Амарсайханы эрх танхи гэргий. Ч.Ундрал баян айлд алтан халбага зууж төрсөн, ах нь улс төрд удаа дараа УИХ-ын гишүүн, сайд болж яваа улстөрчийн омог бардам дүү. Тиймээс "нэг тогоонд хоёр од багтдаггүй" гэгчээр гэдсэндээ хөлөө жийлцэж байгаа тухай хов яриа гарч байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ