alim.mn | 2024.12.26
Дуучин Б.Амархүү хоригдож, О.Ариунзул Англид байна

Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хоёр жилийн ял оноосон юм. Уг шийдвэрийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн  2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хүчингүй болгосон билээ.  Харин Улсын дээд шүүх анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээлээ. Иймээс дуучин Б.Амархүү хоёр жил хоригдоно.

 Одоогоор Б.Амархүүгийн эхнэр О.Ариунзул Англид амьдарч байна. Коронавирусын улмаас хөл хорионд орсон загвар өмсөгч О.Ариунзул гэртээ дасгал, иог хийж хорионы өдрүүдийг үр дүнтэй өнгөрөөж байна. Дуучин О.Амархүү хөтлөгч Чойжоог зодсон хэргээр шүүгдэж, дуучин М.Нараг гар утсаа хулгайлсан гэж хардан цагдаад өгч, эхнэр О.Ариунзултайгаа нийлж "MINT" шөнийн цэнгээний газар эмэгтэй хүн зодсон гэсэн хэл аманд өртөж байсан билээ. 

Загвар өмсөгч О.Ариунзул, Амархүүг өнгөрсөн оны  есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдахад өмөөрч, цахим хуудсаараа хайртай, хажууд нь байна гэдгээ хэлж байсан. Тэр үед загвар өмсөгч О.Ариунзул Англид байсан. Шинэ жилээр Б.Амархүү батлан даалтаар гарч, О.Ариунзул Англиас ирж хамтдаа баяраа тэмдэглэсэн. Сайхан хосод амьдралын нэг шалгуур таарч, жил гаруй тусдаа байх нь...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ